Аналитик буюу шинжилгээний санхүү бүртгэл
Гарчиг
Шинжилгээний дансны ангилал бүртгэх
Шинжилгээний дансуудыг мод бүтэцээр ангилахын тулд эхлээд шинжилгээний дансны ангилалыг системд бүртгэсэн байна. Санхүү->Тохиргоо->Шинжилгээний дансны ангилал цэсээр /зураг 1/ ороход өмнө нь бүртгэсэн ангилалууд жагсаалт байдлаар харагдах ба эндээс ангилал сонгон дарахад тухайн ангилалын дэлгэрэнгүй бүртгэл харагдана.
Зураг 1
Шинээр ангилал үүсгэхдээ жагсаалтын баруун дээр харагдах Үүсгэх товч дарахад дараах дэлгэц /зураг 2/ харагдана.
Зураг 2
-
Шинжилгээний дансны ангилал Ангилалын нэрийг оруулна.
-
Код Ангилалын код.
-
Эцэг ангилал Ангилалыг мод бүтэцтэй үүсгэж болно.
-
Компани Тухайн компанид хэрэглэгдэх ангилал бол энд компанийг сонгоно. Бүх компанид хэрэглэгдэх бол хоосон орхино.
Хадгалах товч дарсанаар ангилал үүснэ.
Шинжилгээний данс бүртгэх
Байгууллагын орлого, зарлага болон төсөл, үйлчилгээнийхээ гүйцэтгэлд шинжилгээ хийх зорилгоор ERP системд шинжилгээний бүртгэлийг хийдэг. Шинжилгээний дансыг Санхүү->Тохиргоо->Шинжилгээний данс цэсээр /зураг 3/ орж бүртгэнэ. Энэхүү дэлгэцэнд өмнө нь бүртгэсэн дансууд жагсаалт байдлаар харагдах ба эндээс данс сонгон дарахад тухайн дансны дэлгэрэнгүй бүртгэл харагдана.
Зураг 3
Шинээр данс үүсгэхдээ жагсаалтын баруун дээр харагдах Үүсгэх товч дарахад дараах дэлгэц /зураг 4/ харагдана.
Зураг 4
-
Шинжилгээний данс Дансны нэрийг оруулна.
-
Дугаар Дансны дугаар.
-
Дансны төрөл Аналитик данс, Мөнгөн гүйлгээ төрлөөс сонгоно.
-
Ангилал Шинжилгээний дансны ангилал сонгоно.
-
Компани Тухайн компанид хэрэглэгдэх данс бол энд компанийг сонгоно. Бүх компанид хэрэглэгдэх бол хоосон орхино.
-
Валют Дансны валютын төрөл
Хадгалах товч дарсанаар шинжилгээний данс үүснэ.
Шинжилгээний бичилт
Шинжилгээний данс дээрх бичилтүүд дараах тохиолдлуудад үүснэ. Үүнд:
-
Нэхэмжлэлээс Нэхэмжлэлийн мөр дээр шинжилгээний данс тохируулсан бол тухайн данс дээр бичилт үүснэ.
-
Ажил гүйлгээнээс Журналын мөр дээр шинжилгээний данс тохируулсан бол тухайн данс дээр бичилт үүснэ.
-
Борлуулалтын шинжилгээний бичилтээс Дэлгэрэнгүйг Борлуулалтын шинжилгээний бичилт хэсгээс харна уу.
-
Үндсэн хөрөнгийн элэгдлээс Хөрөнгө элэгдүүлэхэд хөрөнгө дээр тохируулсан шинжилгээний данс дээр бичилт үүснэ.
Шинжилгээний бичилтүүдийг Санхүү->Удирдлага->Шинжилгээний бичилт цэсээр /зураг 5/ орж харна. Энэхүү дэлгэцэнд өмнө нь хийгдсэн шинжилгээний бичилтүүд жагсаалт байдлаар харагдана.
Зураг 5
Жагсаалтаас аль нэг бичилтийг сонгон дарахад дэлгэрэнгүй бүртгэл /зураг 6/ харагдана.
Зураг 6
-
Гүйлгээний утга
Шинжилгээний бичилтийн тайлбар.
-
Шинжилгээний данс Шинжилгээний данс.
-
Санхүүгийн данс Санхүүгийн данс.
-
Дугаар Эх үүсвэрийн дугаар. Жнь: үндсэн хөрөнгийн элэгдлийн зардалаас үүссэн бол хөрөнгийн код, касс харилцахын дугаар гэх мэт.
-
Хөдөлгөөний мөрүүд Бичилт үүссэн санхүүгийн ажил гүйлгээ.
-
Огноо Бичилт үүссэн огноо.
-
Дүн Зардал бол хасах дүнтэй, орлого бол нэмэх дүнтэй байна.
-
Валютаарх дүн Шинжилгээний данс валютын данс бол хөрвүүлсэн дүн байна.
-
Бараа Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн бичилт бол тухайн бараа байна.
-
Хэмжих нэгж Барааны хэмжих нэгж.
-
Тоо хэмжээ Барааны тоо хэмжээ.
Шинжилгээний дансны бүтэц
Шинжилгээний дансуудыг мод хэлбэрээр харж, тухайн дансанд хийгдсэн орлого зарлагын бичилт болон үлдэгдэлд энэхүү дэлгэцээр орж шинжилгээ хийж болно. Санхүү->Удирдлага->Шинжилгээний дансны бүтэц цэсээр ороход дараах дэлгэц харагдана. /зураг 7/ Мод бүтэцийн задаргаа нь шинжилгээний ангилал байх ба эцсийн мөчир нь шинжилгээний данс байна.
Зураг 7
-
Тайлант хугацааны үлдэгдэл харах
-
-
Сонгоогүй бол үлдэгдэл харагдахгүй ба шинжилгээний данс мод бүтэцээр харагдана.
-
Сонголтыг сонгосон бол эхлэх дуусах огноо оруулах ба тухайн хугацааны хооронд хийгдсэн шинжилгээний бичилтийн дебит, кредит дүн болон үлдэгдэл харагдана. /зураг 8/ Модны аль нэг мөчир дээр дарахад дараах дэлгэц харагдана. /зураг 9/
- Шинжилгээний дансуудыг харах Ангилал дээр дарсан бол тухайн ангилалд харъяалагдах дансууд жагсаалтаар харагдана. Мөчир дээр дарсан бол тухайн дансны дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
- Шинжилгээний бичилтийг харах Ангилал дээр дарсан бол тухайн ангилалд харъяалагдах дансууд /мөчир дээр дарсан бол тухайн данс/ дээр сонгосон хугацааны хооронд хийгдсэн шинжилгээний бичилтүүд жагсаалтаар харагдана.
-
Зураг 8
Борлуулалтын шинжилгээний бичилт
Байгууллага борлуулалт хийх бүрт шинжилгээний бичилт хийхгүй ба Санхүү->Удирдлага->Борлуулалтын шинжилгээний бичилт цэсээр орж /зураг 10/ сар бүр шинжилгээний бичилтийг үүсгэнэ. Энэхүү дэлгэцэнд өмнө нь үүсгэсэн борлуулалтын шинжилгээний бичилтүүд харагдах ба тухайн бичилт рүү ороход дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
Зураг 10
Баруун дээр харагдах Үүсгэх товч дарж шинээр бичилт үүсгэнэ. /зураг 11/
Зураг 11
-
Нэр Тухайн хугацаан дахь борлуулалтын шинжилгээний бичилтийн нэрийг өгнө.
-
Огноо Үүсгэсэн огноо.
-
Компани Хэрэглэгчийн харъяалагдах компани автоматаар сонгогдоно.
-
Эхлэх огноо Бичилт үүсгэх борлуулалтуудын эхлэх огноо.
-
Дуусах огноо Бичилт үүсгэх борлуулалтуудын дуусах огноо.
-
Агуулах Борлуулалт хийгдсэн салбар агуулах.
-
Аналитик данс Тухайн агуулахын аналитик данс.
Шинжилгээний бичилт үүсгэх товч дээр дарсанаар тухайн хугацааны хооронд тухайн агуулахын борлуулалтын дансууд дээр хийгдсэн борлуулалтуудаар сонгосон шинжилгээний данс дээр борлуулалтын данс бүрээр шинжилгээний бичилт үүснэ.
Аналитик хуваарилалт
Шинжилгээний бичилтийг Санхүү->Удирдлага->Аналитик хуваарилалт цэсээр орж /зураг 12/ хуваарилна. Дэлгэцэнд өмнөх хуваарилалтууд жагсаалтаас харагдах ба аль нэг хуваарилалт дээр дарахад дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
Зураг 12
Дэлгэцийн баруун дээр харагдах Үүсгэх товч дарж шинээр хуваарилалт үүсгэнэ. /зураг 13/
Зураг 13
-
Санхүүгийн данс Хуваарилалт хийх шинжилгээний бичилт дээрх санхүүгийн данс.
-
Аналитик данс Хуваарилалт хийх шинжилгээний бичилт дээрх шинжилгээний данс.
-
Компани Хэрэглэгчийн харъяалагдах компани автоматаар сонгогдоно.
-
Эхлэх огноо Хуваарилах бичилтийн эхлэх огноо.
-
Дуусах огноо Хуваарилах бичилтийн дуусах огноо.
-
Дүн Сонгосон хугацааны хооронд, сонгосон санхүүгийн болон шинжилгээний данс дээр хийгдсэн шинжилгээний бичилтүүдийн нийт дүн автоматаар тооцоологдон харагдана.
-
Хуваарилах арга Хуваарилалт хийх хувийг тооцох арга. Компаний бүртгэл дээрх Барааны аналитик тохиргоонд Агуулах бүрээр гэж тохируулсан бол Хуваарилалтын мөрөнд байгаа аналитик дансыг тохируулсан агуулах бүр дээр хийгдсэн дүнг тооцно. Бараа бүрээр гэвэл Хуваарилалтын мөрөнд байгаа аналитик бүр дээр хийгдсэн үйлдвэрлэлийн захиалгын бараануудын дүнг тооцно.
-
-
Борлуулалт Тухайн аналитик дээр өгөгдсөн хугацааны хооронд хийгдсэн нийт шинжилгээний бичилтийн дүнг Хуваарилалтын мөрөнд бүртгэсэн аналитик данс бүр дээр борлуулсан дүнгээс хамаарч хувьчилна.
-
Барааны борлуулалтын өртөг Тухайн аналитик дээр өгөгдсөн хугацааны хооронд хийгдсэн нийт шинжилгээний бичилтийн дүнг Хуваарилалтын мөрөнд бүртгэсэн аналитик данс бүр дээр борлуулсан бараануудын өртөг дүнгээс хамаарч хувьчилна.
-
Үйлдвэрлэлийн түүхий эдийн өртөг Тухайн аналитик дээр өгөгдсөн хугацааны хооронд хийгдсэн нийт шинжилгээний бичилтийн дүнг Хуваарилалтын мөрөнд бүртгэсэн аналитик данс бүр дээр үйлдвэрлэлийн түүхий эдийн өртөгөөс хамаарч хувьчилна.
-
Үйлдвэрлэсэн тоо Тухайн аналитик дээр өгөгдсөн хугацааны хооронд хийгдсэн нийт шинжилгээний бичилтийн дүнг Хуваарилалтын мөрөнд бүртгэсэн аналитик данс бүр дээр үйлдвэрлэсэн тооноос хамаарч хувьчилна.
-
Гараар хувь оруулах Хуваарилалтын мөрөнд байгаа аналитик бүр дээр гараар хувийг оруулна.
-
-
Хуваарилах хувь Хуваарилах нийт үнийн дүнгийн хэдэн хувийг хуваарилах харьцааг оруулна. Жнь 1.0 гэж оруулсан бол нийт дүнг хуваарилна, 0.5 гэж оруулсан бол нийт дүнгийн 50 хувийг хуваарилна.
-
Хуваарилагдах нийт дүн Систем автоматаар нийт дүнг хуваарилах хувиар хувьчилж тооцно.
-
Тайлбар Хуваарилалтын тайлбар.
-
Хуваарилалтын мөр Хуваарилалт хийх дансуудын жагсаалтыг оруулна.
-
-
Аналитик данс Хуваарилалт хийх шинжилгээний данс.
-
Фактор Гараар хувь оруулах аргыг сонгосон бол тухайн аналитик данс дээр хэдэн хувийг нь хуваарилах тоог оруулна. Жнь 0.3 гэж оруулсан бол нийт дүнгийн 30 хувийг, 0.5 гэж оруулсан бол нийт дүнгийн 50 хувийг энэ данс дээр хуваарилна. Бусад аргыг сонгосон бол энэ талбарыг бөглөх шаардлагагүй.
-
Хуваарилагдсан дүн Гараар хувь оруулах аргыг сонгосон бол хуваарилагдах нийт дүнгийн Факторт оруулсан хувиар хуваарилагдах дүнг систем автоматаар тооцож харуулна. Бусад аргыг сонгосон бол систем автоматаар тухайн аналитик дансанд хуваарилагдах дүнг тооцно.
-
-
Шинжилгээний бичилт Үүссэн шинжилгээний бичилтүүд харагдана.
Тооцоолох товч дарахад системд нийт дүн, хуваарилах дүн зэргийг тооцож харуулна. Хэрэв өмнө нь тухайн санхүүгийн данс болон шилжилгээний дансан дээр хуваарилалт хийж байсан бол өмнө нь хуваарилж байсан мөрүүд автоматаар татагдана.
Хуваарилах товч дарахад тохируулсан хуваарилалтын дагуу шинжилгээний бичилтүүд үүсч, Шинжилгээний бичилт хэсэгт харагдана. Энэ үед хуваарилалт Дууссан төлөвт шилжих ба хэрвээ буруу хуваарилсан гэж үзвэл Хуваарилалт цуцлах товч даран цуцлаад ахин хуваарилалтыг хийж болно.
Хуваарилах мөр цуглуулах товч дарсанаар Аналитик ангилал сонгох ба сонгосон ангилалд харъяалагдах шинжилгээний дансууд хуваарилалтын мөрөнд татагдаж орно.
Төсөв
Санхүү->Төсөв цэсээр орж /зураг 14/ төсөв бүртгэнэ. Энэхүү дэлгэцэнд өмнө нь бүртгэсэн төсвүүд жагсаалтаар харагдах ба аль нэг төсөв дээр дарахад дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.
Зураг 14
Үүсгэх товч дарж шинээр төсөв үүсгэнэ. /зураг 15/
Зураг 15
Төсвийн нэр Нэр оруулна.
Хариуцагч Төсөв оруулж байгаа хэрэглэгчийг автоматаар сонгоно.
Мөчлөг Төсвийн эхлэх дуусах огноо.
Төрөл Зардлын төсөв, мөнгөн гүйлгээний төсөв, баланс төсөв аль нь болохыг сонгоно.
Зардлын төсөв бол тухайн аналитик данс дээр дансны мод буюу санхүүгийн данс бүрээр төсөвлөнө.
Мөнгөн гүйлгээний төсөв бол аналитик данс бүр дээр төсөвлөнө.
Баланс төсөв бол компанийн хэмжээнд буюу дансны мод бүрээр төсөвлөнө.
Компани Хэрэглэгчийн харъяалагддаг компани автоматаар сонгогдоно.
Аналитик данс Төсөв үүсгэх шинжилгээний дансаа сонгоно.
Бүхэлчлэл Төсвийн дүнг оруулахдаа ямар оронгоор бүхэлчлэхээ сонгоно.
Хураангуй Энэ хэсэгт
хэрвээ зардлын болон баланс төсөв оруулж байгаа бол дансны мод бүрээр нь тухайн мөчлөгийн сар бүрт төсөвлөж байгаа дүнг оруулна.
хэрвээ мөнгөн гүйлгээний төсөв оруулж байгаа бол шинжилгээний данс бүрээр нь тухайн мөчлөгийн сар бүрт төсөвлөж байгаа дүнг оруулна.
Дэлгэрэнгүй Оруулсан төсвүүд жагсаалт байдлаар харагдана.
Хадгалах товч дарж Ноорог төлөвтэй төсөв үүсгэнэ. Батлах товч дарахад төсөв Баталсан төлөвт шилжинэ. Баталсан төсвийг буруу оруулсан гэж үзвэл Цуцлах товч дарж цуцлаад төсвөө засах боломжтой.
Төсөв импортлох
Төсвөө Microsoft excel файлаас импорт хийж оруулах боломжтой. Дараах загвараар /зураг 16/ xls файлаа бэлдээд Үйлдэл->Төсвийг файлаас оруулах цэсээр оруулна.
Зураг 16
- B-с хойшхи баганы 1-р мөрөнд төсвийн мөчлөгийн хугацаан дахь саруудыг оруулна.
- B-с хойшхи багануудын 2-р мөрнөөс харгалзах дансны модны харгалзах сарын төсвийн дүнг оруулна.
Пивот дэлгэц
Санхүү->Удирдлага->Шинжилгээний бичилт цэсээр орж шинжилгээний бичилтүүдийн баруун дээр харагдах дэлгэцийн харагдацуудаас Пивот харагдацыг /Зураг 17/ дарж хэрэглэгч өөрийн хүссэнээрээ бичилтүүдийг загварчилж харах боломжтой юм.
Зураг 17
Пивот дэлгэц дараах байдалтай харагдана. /Зураг 18/
Зураг 18
Анхааруулга!
Пивот дэлгэц дээр өгөгдөл боловсруулж харахдаа өгөгдлүүдийг аль болох нарийвчилж шүүлт хийж харах хэрэгтэй. Ингэснээр нэгд хэрэглэгчид өгөгдлийг боловсруулахад ойлгомжтой болно, хоёрт дэлгэцэнд өгөх ачааллыг багасгаж дэлгэц хурдан боловсруулагдана.
Хэмжүүрүүд Баганад ямар ямар мэдээлэл гаргахыг тохируулна.
-
Дүн Мөнгөн дүн
-
Тоо хэмжээ
-
Валютаарх дүн Валют руу хөрвүүлсэн дүн
-
Тоолох Бичилтийн тоо
Мөрөнд байгаа (+) тэмдэг Энэ тэмдэг дээр дарахад мөрөнд гарч болох үзүүлэлтүүдийн жагсаалт байна. Эндээс харахыг хүссэн үзүүлэлтээ сонгоход тухайн үзүүлэлтээр мөр болон харагдана.
Баганад байгаа (+) тэмдэг Энэ тэмдэг дээр дарахад баганад гарч болох үзүүлэлтүүдийн жагсаалт байна. Эндээс харахыг хүссэн үзүүлэлтээ сонгоход тухайн үзүүлэлтээр багана болон харагдана.
Жишээ болгон Санхүүгийн дансуудын жагсаалтыг шинжилгээний данс бүрээр 2017-06-01нээс 2017-06-30ны хоорондох гүйлгээний дүн болон гүйлгээний тоог гаргая.
1. Эхлээд огнооны шүүлтүүр хийнэ. Шүүлтүүр->Шүүлтнэмэх дарахад 3 талбар харагдана. /Зураг 19/
-
Эхний талбарт шүүлт хийх үзүүлэлтийг сонгоно.
-
2дох талбарт үйлдэлийг сонгоно.
-
3дах талбарт шүүлт хийх өгөгдлийг бичээд Хэрэглэх товч дарна.
Манай жишээний дагуу бид зурагт /Зураг 20/ үзүүлсэн 2 шүүлтийг хийнэ.
Зураг 20
2. Хэмжүүрүүд цэснээс Дүн, Тоолох гэсэн хэмжүүрийг сонгоно. /Зураг 21/
Зураг 21
3. Мөрөнд байгаа (+) дээр дараад Санхүүгийн данс үзүүлэлтийг сонгоход дараах байдалтай харагдана. /Зураг 22/
Зураг 22
4. Баганад байгаа (+) дээр дараад Шинжилгээний данс үзүүлэлт сонгоход дараах байдалтай харагдана. /Зураг 23/
Зураг 23
"Эрхэм" цэсний хэрэглээ
Odoo системийн "форм"-оос бусад бүх төрлийн дэлгэцэнд /жагсаалт, граф, пивот/ Эрхэм цэс байдаг. Эрхэм цэсэн дээр дарахад дараах 2 дэд цэс байна.
-
Одоогийн шүүлтийг хадгалах Хэрэглэгч тухайн дэлгэцэнд шүүлт, бүлэглэлт зэргийг хийж өөрийн хүссэнээр мэдээллийг харах ба уг хийсэн харагдацаа хадгалаад дараа ахин ашиглах боломж юм.
-
Миний Хяналтын самбарт нэмэх Хэрэглэгч тухайн дэлгэцэнд шүүлт, бүлэглэлт зэргийг хийж өөрийн хүссэнээр мэдээллийг харах ба уг хийсэн харагдацаа өөрийн Хянах самбарт харах боломж юм.