Үндсэн хөрөнгийн бүртгэл
Гарчиг
1. Үндсэн хөрөнгийн ангилал бүртгэх
Системд үндсэн хөрөнгө бүртгэхийн өмнө хөрөнгийн ангилалуудыг бүртгэсэн байна. Үндсэн хөрөнгүүдийг санхүү бүртгэлийн данс, элэгдэх хугацаа болон бусад ижил шинж чанараар нь бүлэглэхийн тулд ангилал үүсгэдэг.
Ангилалийг Санхүү & НББ / Adviser эрх бүхий хэрэглэгч Санхүү->Тохиргоо->Менежмент->Хөрөнгийн ангилал цэсээр орж бүртгэнэ. Энэхүү дэлгэцэнд /зураг 1/ өмнө нь бүртгэсэн ангилалууд жагсаалт байдлаар харагдах ба эндээс ангилал сонгон дарахад тухайн ангилалын дэлгэрэнгүй бүртгэл харагдана.
Зураг 1
Шинээр ангилал үүсгэхдээ жагсаалтын баруун дээр харагдах Үүсгэх товч дарахад дараах дэлгэц /зураг 2/ харагдана.
Зураг 2
-
Хөрөнгийн ангилал Хөрөнгийн ангилалын нэрийг бичнэ.
-
Толгой ангилал Бүртгэж байгаа ангилал нь ямар нэг ангилалын салбар ангилал бол энд толгой ангилалыг сонгоно.
-
Код Ангилалд код өгч болно.
-
Компани Олон компанитай байгууллагын хувьд хэрвээ энд компани сонгосон бол тухайн компанийн хөрөнгө дээр л энэ ангилалыг сонгох боломжтой байна.
-
Журналын бүртгэл Энд тухайн ангилалд хамаарах хөрөнгүүдийн санхүүгийн бичилт хийх Журнал, Хөрөнгийн данс, Хуримтлагдсан элэгдлийн данс, Элэгдлийн зардлын данс, Шинжилгээний дансуудыг сонгон оруулна.
-
Борлуулсан хөрөнгийн үлдэгдэл өртөг Хөрөнгө зарах үед энд тохируулсан данс дээр санхүүгийн бичилт хийнэ. Хөрөнгө хаах хэсгээс харна уу.
-
Хөрөнгө борлуулсны орлого Хөрөнгө зарах үед энд тохируулсан данс дээр санхүүгийн бичилт хийнэ. Хөрөнгө хаах хэсгээс харна уу.
-
Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл данс Хөрөнгө дахин үнэлэх үед энд тохируулсан данс дээр санхүүгийн бичилт хийнэ. Хөрөнгийг дахин үнэлэх хэсгээс харна уу.
-
Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний гарз данс Хөрөнгө дахин үнэлэх үед энд тохируулсан данс дээр санхүүгийн бичилт хийнэ. Хөрөнгийг дахин үнэлэх хэсгээс харна уу.
-
Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний олз данс Хөрөнгө дахин үнэлэх үед энд тохируулсан данс дээр санхүүгийн бичилт хийнэ. Хөрөнгийг дахин үнэлэх хэсгээс харна уу.
-
Дахин үнэлэх хэлбэр Энэ ангилалд хамаарах хөрөнгийг дахин үнэлэх үед тооцоологдох дахин үнэлгээний аргыг сонгоно. Тооцооллыг Хөрөнгийг дахин үнэлэх хэсгээс дэлгэрүүлэн харна уу.
-
-
Түүхэн өртөгийг дахин үнэлэх
-
Хуримтлагдсан элэгдэл хувь тэнцүүлэн үнэлэх
-
-
Элэгдүүлэх хугацааны арга Энэ ангилалд хамаарах хөрөнгүүдийг хэдэн удаа элэгдүүлэх аргыг оруулна.
-
-
Элэгдэх тоо Систем хөрөнгийг сард нэг удаа элэгдүүлдэг тул хэдэн сар элэгдэх тоог оруулна
-
Дуусах огноо Хөрөнгийн худалдаж авсан хугацаанаас энд сонгосон огноо хүртэлх саруудын тоогоор тухайн хөрөнгийг элэгдүүлж дуусна
-
-
Татварын зорилгоор элэгдэх тоо
-
Элэгдлийн арга Хөрөнгийг нэг удаадаа ямар дүнгээр элэгдэх дүнг тооцоолоход хэрэглэх аргыг сонгоно. Тооцооллыг Хөрөнгийг элэгдүүлэх хэсгээс дэлгэрүүлэн харна уу.
-
-
Шугаман
-
Бууруулах
-
2. Хөрөнгийн загвар бүртгэх
Үндсэн хөрөнгийн загвар гэдэг нь хөрөнгийн төрөл юм. Үндсэн хөрөнгийн загвар удирдах эрх бүхий хэрэглэгч Санхүү->Үндсэн хөрөнгө->Хөрөнгийн загвар цэсээр орж загвар бүртгэнэ. Энэхүү дэлгэцэнд /зураг 3/ өмнө нь бүртгэсэн загварууд жагсаалт байдлаар харагдах ба эндээс загвар сонгон дарахад тухайн загварын дэлгэрэнгүй бүртгэл харагдана.
Зураг 3
Шинээр загвар үүсгэхдээ жагсаалтын баруун дээр харагдах Үүсгэх товч дарахад дараах дэлгэц /зураг 4/ харагдана.
Зураг 4
3. Үндсэн хөрөнгө бүртгэх
Үндсэн хөрөнгийг Үндсэн хөрөнгө бүртгэх эрх бүхий хэрэглэгч Санхүү->Үндсэн хөрөнгө->Хөрөнгүүд цэсээр орж бүртгэнэ. Энэхүү дэлгэцэнд /зураг 5/ хөрөнгүүдийн жагсаалт харагдах ба эндээс аль нэг хөрөнгийг сонгон дарахад тухайн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл харагдана.
Зураг 5
Шинээр хөрөнгө үүсгэхдээ жагсаалтын баруун дээр харагдах Үүсгэх товч дарахад дараах дэлгэц /зураг 6/ харагдана.
Зураг 6
Хөрөнгийн нэр Хөрөнгийн нэрийг бичихэд бүртгэгдсэн хөрөнгийн загваруудын жагсаалт харагдах ба жагсаалтаас нэрээ сонгоно. Нэг загвар дээр хичнээн ч хөрөнгө бүртгэх боломжтой.
Ангилал Хөрөнгийн загварыг сонгоход сонгосон хөрөнгийн загварт бүртгэсэн ангилал автоматаар сонгогдоно. Солих боломжгүй.
Дугаар Хөрөнгийн дэлгэцийн зүүн дээр харагдах Хөрөнгийн код товчийг дарахад систем автоматаар дугаар өгнө.
Огноо Системд бүртгэсэн огноо.
Сери дугаар Тухайн хөрөнгө сери дугаартай бол сери дугаарыг оруулна.
Орлого авсан огноо Системд хөрөнгийг орлогод авсан огноо.
Одоогийн эзэмшигч Хөрөнгийн эзэмшигчийг оруулна.
Хөрөнгийн байршил Хөрөнгө байрлах байршилийг оруулна.
Валют Хөрөнгийг худалдаж авах валют.
Компани Хөрөнгийг эзэмшигч компани.
Өртөг Хөрөнгийн өртөг.
Хуримтлагдсан элэгдэл Хуучин хөрөнгө буюу элэгдэлтэй хөрөнгө худалдаж авсан бол элэгдлийн дүнг оруулна.
Нийлүүлэгч Хөрөнгийг нийлүүлэгч.
Элэгдлийн мэдээлэл хэсэгАналитик данс Аналитик дансыг заавал бөглөнө. Систем дээр хийгдэх хөрөнгийн элэгдэл, капиталжуулалт гэх мэт ажил гүйлгээнүүд заавал аналитик данс шаарддаг.
Хөрөнгийн данс Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн хөрөнгийн дансыг систем автоматаар авна. Сольж болно.
Хуримтлагдсан элэгдлийн данс Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн хуримтлагдсан элэгдлийн дансыг систем автоматаар авна. Сольж болно.
Элэгдлийн зардлын данс Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн элэгдлийн зардлын дансыг систем автоматаар авна. Сольж болно.
Тооцоолох арга Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн тооцоолох аргыг автоматаар харуулна. Солих боломжгүй.
Хугацааны арга Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн хугацааны аргыг автоматаар харуулна. Солих боломжгүй.
Элэгдэх тоо Хөрөнгийг элэгдүүлж дуусах сарын тоо. Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн элэгдэх тоог автоматаар харуулна. Тухайн хөрөнгөөс хамаарч ангилалд бүртгэснээс өөр тоогоор элэгдүүлэх бол сольж болно. Хуучин хөрөнгө орлогод авч байгаа бол уг хөрөнгийг системд бүртгэснээс хойш элэгдэх тоог оруулна.
Дуусах хугацаа Хөрөнгийн ангилал дээр бүртгэсэн дуусах хугацааг автоматаар харуулна. Солих боломжгүй.
Элэгдэл тооцож эхлэх огноо Хөрөнгийг систем дээр элэгдэж эхлэх огноог оруулна.
Элэгдэл тооцож дуусах огноо Систем автоматаар элэгдэл тооцож эхлэх огноо дээр элэгдэх тоог нэмж элэгдэж дуусах огноог тооцно.
Татварын зорилгоор элэгдэл тооцож эхлэх огноо Систем автоматаар орлого авсан огнооны дараа улирлын эхний сарын 1-ны өдрийг тооцно.
Элэгдлийг хоногоор тооцоолох Элэгдлийг хоногоор тооцоолох бол чеклэнэ.
Тэмдэглэл хэсэгТэмдэглэл Хөрөнгийн талаар тайлбар, тэмдэглэл оруулна.
Өөрчлөлтийн түүхХөрөнгийн эзэмшигч, байршил, аналитик данс, элэгдлийн зардлын данс сольсон түүх хөтлөгдөнө
Санхүүгийн ул мөрХөрөнгө орлогод авах, элэгдүүлэх, капиталжуулах, дахин үнэлэх, актлах, зарах зэрэг хөрөнгө дээр хийсэн санхүүгийн үйлдлүүдийн түүх хөтлөгдөнө.
Элэгдлийн зардлыг хуваарилах Элэгдлийн зардлыг өөр өөр данс руу хуваарилах бол энд дансуудыг хувьтай нь оруулна.
Өртөг Анхны өртөг, дахин үнэлгээ, капиталжуулж нэмэгдүүлсэн дүнгүүдийн нийлбэр.
Үлдэгдэл дүн Өртөгөөс элэгдсэн дүн, зарсан болон акталсан дүнг хассан дүн.
Элэгдсэн дүн Элэгдсэн дүнгүүдийн нийлбэр.
Нэмэгдсэн дүн Дахин үнэлсэн, капиталжуулж нэмэгдүүлсэн дүнгүүдийн нийлбэр.
Хөрөнгийн бүртгэлийг хийсний дараа дэлгэцийн баруун дээр харагдах Хадгалах товч дарж бүртгэлийг хадгална. Ингэснээр хөрөнгө системд Ноорог төлөвтэйгээр үүснэ.
4. Үндсэн хөрөнгө орлогод авах
Системд бүртгэгдсэн Ноорог төлөвтэй үндсэн хөрөнгийг орлогод авахдаа тухайн хөрөнгөө нээгээд Батлах товч дарахад дараах дэлгэц /зураг 7/ харагдана.
Зураг 7
Огноо Хөрөнгийг орлогод авсан огноог оруулах ба хуучин хөрөнгө орлог
Данс Үндсэн хөрөнгө, Хөрөнгө оруулалт худалдан авахад үүссэн өглөгийн данс.
Харилцагч Ямар харилцагчаас худалдаж авсанаа оруулна.
Өртөг үнэ Хөрөнгийн анхны өртөг.
Элэгдсэн дүн Хуучин хөрөнгө авч байгаа бол элэгдсэн дүнг оруулна.
Эхний үдэгдэл эсэх Сонгосон бол журнал оруулах талбар харагдах ба эхний үлдэгдлийн журналаа сонгон оруулна.
Нэхэмжлэл үүсгэх эсэх Сонгоход орлогын ажил гүйлгээ хийхгүй, нийлүүлэгчийн нэхэмжлэх үүснэ.
Үндсэн хөрөнгө орлогод авахад хийгдэх гүйлгээний бичилт
Шинэ хөрөнгө худалдаж авахад:
ДТ Хөрөнгө [Анхны өртөг /+НӨАТ/]
КТ Үндсэн хөрөнгө, Хөрөнгө оруулалт худалдан авахад үүссэн өглөг [Байгуулсан элэгдлийн дүнгээр]
Хуучин элэгдэлтэй хөрөнгө худалдаж авахад:
ДТ Хөрөнгө [Анхны өртөг /+НӨАТ/]
КТ Хуримтлагдсан элэгдэл [Байгуулсан элэгдлийн дүнгээр]
КТ Үндсэн хөрөнгө, Хөрөнгө оруулалт худалдан авахад үүссэн өглөг [Анхны өртөгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүнгээр]
5. Үндсэн хөрөнгө элэгдүүлэх
Үндсэн хөрөнгийг Санхүү->Үндсэн хөрөнгө->Хөрөнгө элэгдүүлэх цэсээр орж сар бүр элэгдүүлнэ. /зураг 9, 10/
Зураг 9
Зураг 10
Огноо Элэгдүүлэх огноо. Сар бүрийн сүүлийн өдрийг сонгож элэгдүүлнэ.
Үндсэн хөрөнгө Элэгдүүлэх хөрөнгүүдээ сонгож оруулна. Нэг ч хөрөнгө сонгоогүй бол систем дараах нөхцөлийг хангасан бүх хөрөнгийг элэгдүүлнэ.
Нээлттэй төлөвтэй байх
Тухайн сард элэгдээгүй байх
Тухайн сард царцаагаагүй байх
Аналитик данс тохируулсан байх
Хуримтлагдсан элэгдлийн болон элэгдлийн зардлын данс идэвхитэй данс байх
фактор = 1 / элэгдэх тооЭлэгдлийг хоногоор тооцоолох үед:
элэгдэх дүн = анхны өртөг * фактор
тухайн сард элэгдэх хоног = тухайн элэгдүүлэх огноо - сүүлд элэгдсэн огнооТухайн сард капиталжуулсан бол:
фактор = 1 / хөрөнгийн нийт элэгдэх хоног
элэгдэх дүн = анхны өртөг * фактор * тухайн сард элэгдэх хоног
кап.аас өмнөх элэгдэх хоног = капиталжуулсан огноо - сүүлд элэгдсэн огнооДавхар бууруулах арга: Тайлант хугацаа бүрд байгуулах элэгдлийн хэмжээг тухайн үед нь дараах байдлаар тооцоолно.
фактор1 = 1 / кап. хүртэлх нийт элэгдэх хоног
кап.аас өмнөх элэгдэх дүн = анхны өртөг * фактор1 * кап.аас өмнөх элэгдэх хоног
кап.аас хойшхи элэгдэх хоног = тухайн элэгдүүлэх огноо - капиталжуулсан огноо
фактор2 = 1 / хөрөнгийн нийт элэгдэх хоног
кап.аас хойшхи элэгдэх дүн = (анхны өртөг + кап. дүн - кап.аас өмнөх элэгдэх дүн) * фактор2 * кап.аас хойшхи элэгдэх хоног
элэгдэх дүн = кап.аас өмнөх элэгдэх дүн + кап.аас хойшхи элэгдэх дүн
фактор = 1 / элэгдэх тоо
элэгдэх дүн = (анхны өртөг - хуримтлагдсан дүн) * (фактор * 2)
Үндсэн хөрөнгө элэгдүүлэхэд хийгдэх гүйлгээний бичилт
ДТ Элэгдлийн зардал [Элэгдлийн зардалыг хуваарилсан бол хуваарилагдсан дүнгээр зардлын дансуудад бичнэ]
КТ Хуримтлагдсан элэгдэл [Байгуулсан элэгдлийн дүнгээр]
6. Үндсэн хөрөнгө капиталжуулах
Капиталжуулах хөрөнгөө нээгээд Үйлдэл->Хөрөнгө капиталжуулах цэс дээр дарахад дараах дэлгэц /зураг 12/ харагдана.
Зураг 12
Капиталжуулах дүн Капиталжуулж нэмэгдэх дүн.
Элэгдүүлэх тоо Элэгдэх тоо өөрчлөгдсөн бол энд засаж оруулна.
Данс Үндсэн хөрөнгө, Хөрөнгө оруулалт худалдан авахад үүссэн өглөгийн данс.
Огноо Капиталжуулсан огноо.
Нэхэмжлэх үүсгэх эсэх Капиталжуулсан ажил гүйлгээ хийхгүй, нийлүүлэгчийн нэхэмжлэх үүсгэнэ.
Үндсэн хөрөнгө капиталжуулахад хийгдэх гүйлгээний бичилт
ДТ Хөрөнгө [Капиталжуулсан дүнгээр]
КТ Үндсэн хөрөнгө, Хөрөнгө оруулалт худалдан авахад үүссэн өглөг [Капиталжуулсан дүнгээр]
7. Үндсэн хөрөнгө дахин үнэлэх
Дахин үнэлэхэд хөрөнгөө нээгээд Үйлдэл->Хөрөнгө дахин үнэлэх цэс дээр дарахад дараах дэлгэц /Зураг 14/ харагдана.
Зураг 14
Шинэ үнэлгээ Хөрөнгийн шинэ үнэлгээ.
Элэгдүүлэх тоо Элэгдэх тоо өөрчлөгдсөн бол энд засаж оруулна.
Огноо Дахин үнэлсэн огноо.
Дахин үнэлгээ хийх үед хийгдэх гүйлгээний бичилт / Хуримтлагдсан элэгдэл хувь тэнцүүлэн үнэлэх арга
Эхний удаагийн дахин үнэлгээгээр
Нэмэгдсэн бол
ДТ Хөрөнгө [ДҮАӨ=(Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг / Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг) * Хөрөнгийн анхны өртөг]
КТ Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл [Дах.үнэлсэн үлдэгдэл өртөг-Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг]
КТ Хуримтлагдсан элэгдэл [Хуримтлагдсан элэгдэл=(ДҮАӨ-Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг)]
Буурсан бол
ДТ Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний гарз [ДҮГарз=Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг-Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг]
ДТ Хуримтлагдсан элэгдэл [Хуримтлагдсан элэгдэл=(ДҮАӨ-Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг)]
КТ Хөрөнгө [ДҮАӨ=(Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг / Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг) * Хөрөнгийн анхны өртөг]
Дараагийн удаагийн дахин үнэлгээгээр
Нэмэгдсэн бол
ДТ Хөрөнгө [ДҮАӨ=(Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг / Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг) * Хөрөнгийн анхны өртөг]
КТ Хөрөнгийн дахин үнэлгээний олз [ДҮ гарз бүртгэсэн дүнгээр]
КТ Хөрөнгийн ДҮ нэмэгдэл [ДҮсэн үлдэгдэл өртөг-Тухайн өдрөөрх үлдэгдэл-ДҮ олз]
КТ Хуримтлагдсан элэгдэл [Хуримтлагдсан элэгдэл=(ДҮАӨ-Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг)]
Буурсан бол
ДТ Хуримтлагдсан элэгдэл [Хуримтлагдсан элэгдэл=(ДҮАӨ-Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг)]
ДТ Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл [Тухайн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлээр]
ДТ Үндсэн (Биет бус) хөрөнгийн дахин үнэлгээний гарз [Тухайн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлээс хэтэрсэн дүнгээр]
КТ Хөрөнгө [ДҮАӨ=(Дахин үнэлсэн үлдэгдэл өртөг / Тухайн өдрөөрх үлдэгдэл өртөг) * Хөрөнгийн анхны өртөг]
Дахин үнэлгээ хийх үед хийгдэх гүйлгээний бичилт / Түүхэн өртөгийг дахин үнэлэх арга
ДТ Хуримтлагдсан элэгдэл [Элэгдсэн дүнгээр]
КТ Хөрөнгө [Элэгдсэн дүнгээр]
ДТ Хөрөнгө [Дахин үнэлсэн өртөг-Анхны өртөг]
КТ ДҮ нэмэгдэл / ДҮ гарз [Нэмэгдсэн бол ДҮ нэмэгдэл данс руу, буурсан бол ДҮ гарз данс руу]
8. Үндсэн хөрөнгө хаах
Үндсэн хөрөнгийг зарж эсвэл акталж хаана. Хаах хөрөнгөө нээгээд Хөрөнгийг хаах товч дээр дарахад дараах дэлгэц /зураг 16/ харагдана.
Зураг 16
Төрөл Хөрөнгийг хаах уу актлах уу гэдгээ сонгоно.
Огноо Хаах огноо.
Актлах
Данс Хөрөнгө актлах үед Акталсан хөрөнгийн үлдэгдэл өртөг данс оруулна.
Зарах
Зарах үнэ Хөрөнгө зарах үед зарах үнэ оруулна.
Харилцагч Хөрөнгийг худалдаж авах харилцагч.
Татвар Татвар тооцох бол татвар сонгож оруулна.
Хуримтлагдсан ашиг (алдагдал) данс Хааж байгаа хөрөнгөнд дахин үнэлгээ хийж байсан бол энэ талбарыг бөглөнө. Хаагдаж байгаа хөрөнгөний дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашиг (алдагдал) дансанд хаана.
Үндсэн хөрөнгө актлах үед хийгдэх гүйлгээний бичилт
ДТ Хуримтлагдсан элэгдэл [Байгуулсан элэгдлийн дүнгээр]
ДТ Акталсан хөрөнгийн үлдэгдэл өртөг [Үлдэгдэл өртөгөөр]
КТ Хөрөнгө [Анхны өртөгөөр]
Үндсэн хөрөнгө зарах үед хийгдэх гүйлгээний бичилт
ДТ Худалдааны бус авлага /ААН, Хувь хүн, Холбоотой тал/ [Борлуулж буй үнээр]
КТ Хөрөнгө борлуулсаны орлого [Борлуулж буй үнэ - Татвар]
КТ Татварын өглөг [Татвар]
ДТ Борлуулсан хөрөнгийн үлдэгдэл өртөг [Үлдэгдэл өртөгөөр]
ДТ Хуримтлагдсан элэгдэл [Байгуулсан элэгдлийн дүнгээр]
КТ Хөрөнгө [Анхны өртөг]
Дахин үнэлсэн үндсэн хөрөнгө хаах үед хийгдэх гүйлгээний бичилт
Дахин үнэлгээний нэмэгдэл дансанд дебет үлдэгдэлтэй бол
ДТ Хуримтлагдсан ашиг (алдагдал)
КТ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл [Дахин үнэлгээний нэмэгдэл дансны үлдэгдлээр]
Дахин үнэлгээний нэмэгдэл дансанд кредит үлдэгдэлтэй бол
ДТ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
КТ Хуримтлагдсан ашиг (алдагдал)
9. Компани хооронд хөрөнгө шилжүүлэх
Групп компанийн хувьд үндсэн хөрөнгийг группын компани хооронд шилжүүлэхдээ шилжүүлэх хөрөнгөө нээгээд Үйлдэл->Компани хооронд хөрөнгө шилжүүлэх цэсийг дарахад дараах дэлгэц /зураг 16/ харагдана.
Зураг 16
Огноо Шилжүүлэх огноо.
Компани Хөрөнгийг авах компани.
Зарах үнэ Зарах үнээ оруулна.
Элэгдсэн дүн
Татвар Татвар тооцох бол татвар сонгож оруулна
Тухайн хөрөнгийг авч байгаа компанид ижил кодтой Ноорог төлөвтэй хөрөнгө үүсэх ба уг хөрөнгийг хөрөнгө орлогод авах процессын дагуу орлогод авна.
10. Үндсэн хөрөнгийн ангилал шилжүүлэх
Үндсэн хөрөнгийг ангилал хооронд шилжүүлэхдээ шилжүүлэх хөрөнгөө нээгээд Үйлдэл->Хөрөнгийн ангилал шилжүүлэх цэсийг дарахад дараах дэлгэц /зураг 16/ харагдана.
Зураг 16
Огноо Шилжүүлэх огноо.
Хөрөнгийн загвар Хөрөнгийг шилжүүлэх шинэ загвар.
Үндсэн хөрөнгө ангилал шилжүүлэхэд хийгдэх гүйлгээний бичилт
ДТ Шинэ хөрөнгө [Анхны өртөгөөр]
КТ Хуучин хөрөнгө [Анхны өртөгөөр]
ДТ Хуучин хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл [Элэгдсэн дүнгээр]
КТ Шинэ хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл [Элэгдсэн дүнгээр]
11. Үндсэн хөрөнгийн тайлангууд
11.1. Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан
Энэхүү тайлангаар байгууллагын нийт үндсэн хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл гарна. Санхүү->Тайлан->Үндсэн хөрөнгийн тайлангууд->Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан цэсээр орж тайланг татна. /зураг 16/
Зураг 16
-
Тайлангийн төрөл Ерөнхий тайлан, Орлогын тайлан, Зарлагын тайлан гэсэн 3 төрлөөр тайлан гарна.
-
Эхлэх огноо Тайлант хугацааны эхлэх огноо.
-
Дуусах огноо Тайлант хугацааны дуусах огноо.
-
Бүлэглэх Ангилалаар эсвэл дансаар бүлэглэх боломжтой.
-
Эрэмбэлэх Хөрөнгийн кодоор эсвэл хөрөнгийн ашиглалтанд орсон огноогоор эрэмбэлэх боломжтой.
-
Эзэмшигч Тухайн нэг ажилтанаар шүүж болно.
-
Хөрөнгийн төлөвөөр шүүж болно.
-
-
Ноорог хөрөнгүүд
-
Хаалттай хөрөнгүүд
-
Ажиллаж буй хөрөнгүүд
-
Царцаасан хөрөнгүүд
-
-
Хөрөнгийн загвар Сонгогдсон загваруудын хөрөнгийг тайланд гаргана.
-
Хөрөнгө Сонгогдсон хөрөнгүүдийг тайланд гаргана.
-
Хөрөнгийн данс Сонгогдсон хөрөнгийн дансны хөрөнгийг тайланд гаргана.
-
Ангилал Сонгогдсон ангилалын хөрөнгийг тайланд гаргана.
-
Байрлал Сонгогдсон байрлал дахь хөрөнгийг тайланд гаргана.
Тайлан татах шүүлтүүрээ оруулсаны дараа Хэвлэх товч дарсанаар Excel тайлан татагдана.
11.2. Эд хөрөнгө ашиглалтын бүртгэлийн карт
Энэхүү тайлангаар тухайн ажилтаны эзэмшилд байгаа болон шилжүүлсэн хөрөнгүүдийн жагсаалт гарна. Санхүү->Тайлан->Үндсэн хөрөнгийн тайлангууд->Эд хөрөнгө ашиглалтын бүртгэлийн карт цэсээр орж тайланг татна. /зураг 16/
Зураг 16
-
Эхлэх огноо Тайлант хугацааны эхлэх огноо.
-
Дуусах огноо Тайлант хугацааны дуусах огноо.
-
Эзэмшигч Ажилтан сонгоно.
-
Эрэмбэлэх Хөрөнгийн кодоор эсвэл хөрөнгийн ашиглалтанд орсон огноогоор эрэмбэлэх боломжтой.
-
Хөрөнгийн төлөвөөр шүүж болно.
-
- Нээлттэй хөрөнгүүд
-
Хаагдсан хөрөнгүүд
-
Шилжүүлсэн хөрөнгүүд
- Нээлттэй хөрөнгүүд
-
Хөрөнгийн загвар Сонгогдсон загваруудын хөрөнгийг тайланд гаргана.
-
Хөрөнгө Сонгогдсон хөрөнгүүдийг тайланд гаргана.
-
Ангилал Сонгогдсон ангилалын хөрөнгийг тайланд гаргана.
-
Байрлал Сонгогдсон байрлал дахь хөрөнгийг тайланд гаргана.
Тайлан татах шүүлтүүрээ оруулсаны дараа Хэвлэх товч дарсанаар Excel тайлан татагдана.