Харилцагчийн мэдээлэл шинэчлэх
Харилцагч цэсрүү орон дэлгэцийн баруун дээд буланд байрлах товчин дээр даран харилцагчийн мэдээллийг шинэчлэх ёстой. Харилцагчийн мэдээллийг шинэчилж байгаа явж харагдах бөгөөд зурагт харуулсанаар хичнээн харилцагчийн мэдээллийг татаж байна хэдэн хувьтай явж байна гэсэн мэдээлэл нь харагдах юм. Энэ үйл явцийг хийгдэж дуустал хүлээх шаардлагатай. Борлуулалтын ажилтанууд борлуулалтын баг ашиглаж байгаа тохиолдолд өөрийн хариуцсан харилцагчаа өөрийн багтайгаа холбоод зөвхөн өөрийн захиалга авдаг харилцаа гар утасны апп дээрээ татаж аваад хараад явах боломжтой юм. Борлуулалтын баг ашиглаагүй худалдааны төлөөлөгч нар бүх харилцагчийн мэдээллийг гар утасны апп дээр татаж авах шаардлагатай болдог тул харилцагч шинэчлэх явц нь багаггүй хугацаа зарцуулж байгаа юм. Хэрэв борлуулалтын багаа ашиглаад харилцагчаа борлуулалтын багтайгаа холбочихвол харилцагчийн мэдээлэл татах нь маш бага хугацаа зарцуулах боломжтой.
Барааны мэдээлэл шинэчлэх нь харилцагчийн мэдээлэл шинэчлэх үйл явцтай адил бөгөөд барааны мэдээллийг ERP програмаас авахдаа борлуулалж болох болон тухайн компаныг тохируулсан барааны мэдээллийг гар утасны апп татаж авдаг байгаа. Худалдааны төлөөлөгчийн борлуулдагггүй бараа гар утасны апп дээр татагдаж орж ирвэл тэр барааг ERP програм дээр БОРЛУУЛЖ БОЛОХ гэсэн сонголтыг сонгосон эсэхийг эхлээд шалгаж авах хэрэгтэй юм.