Санхүү

 


Санхүү бүртгэлийн процесс

Odoo системийн санхүү бүртгэлийн модуль бол бусад бизнес модулиудын суурь хөрс нь болж суурилагдсан байдаг. Аливаа бизнесийн үйл ажиллагааны оролт болон гаралтын өгөгдлүүд бүгд санхүү бүртгэлд хөтлөгдөж байдаг. Тэгвэл Odoo системийн санхүү бүртгэлийн модуль нь стандартын дагуу хамгийн оновчтой, хялбар аргаар санхүү бүртгэлийг хөтлөн явуулах, үр дүнг тайлагнахад чиглэгдсэн хүчирхэг шийдэл юм.

Odoo системийг шинээр суулган ашиглаж эхлэх үед хамгийн эхэнд хийгдэх тохируулга бол санхүү бүртгэлтэй холбоотой мастер өгөгдөл, тохируулгууд юм. 


уиб

Харилцагчийн бүртгэл

ERP системд харилцагч шинээр бүртгэх үед дараах дүрмийг баримтлана.


1. Хэрэв тухайн харилцагч нь албан байгууллага бөгөөд толгой харилцагчгүй тохиолдолд:

  Харилцагчийн нэр давхардах ёсгүй. Мөн харилцагчийн ТТД -г заавар оруулна. ТТД-нь системд өмнө нь бүртгэгдсэн байвал алдаа гарч харилцагчийн бүртгэл үүсэхгүй.


2. Хэрэв тухайн харилцагч нь хувь хүн тохиолдолд:

  Харилцагчийн нэр давхардах ёсгүй. Харилцагчийн нэр дараах бүтэцтэй байна. "Өөрийн нэр Эцгийн нэр" хэлбэрээр овог нэрийг бүтнээр бичнэ. Шаардлагатай тохиолдод Ургийн овгийг нэрний хойно залгаж болно.

  Хувь хүн бүртгэж буй тохиолдолд Харилцагчийн дэлгэцийн Борлуулалт & Худалдан авалт ТАБ дотор Дотоод дугаар талбарт Регистрийн дугаарыг бүртгэнэ. (XZ12345678 форматаар) Хэрэв тухайн регистрийн дугаар өмнө нь бүртгэгдсэн байвал алдаа гарч харилцагчийн бүртгэл үүсэхгүй.


3. Хэрэв албан байгууллагын салбар хаягын мэдээлэл бүртгэж байвал:

  Харилцагчийн нэр давхардах ёсгүй. Тухайн харилцагчийн мэдээлэлд ТТД оруулахгүй бөгөөд харин толгой харилцагчийг заавал сонгож өгнө. Хэрэв тухайн харилцагчийн үнийн хүснэгт, санхүүгийн данс зэрэг нь толгой харилцагчийнхаа өгөгдлөөр тохируулагдах бол Хувь хүн төрлийг сонгоно. Харин тухайн салбар хаяг нь толгой харилцагчаасаа өөр үнийн хүснэгт, өөр данс ашиглах бол Компани ​төрлийг сонгоно.

Нэхэмжлэл бүртгэл

Авлагын нэхэмжлэл бүртгэл

Ямар нэг харилцагч, байгууллага, хувь хүн дээр авлага бүртгэхээр болвол Захиалагчийн нэхэмжлэл бүртгэнэ. Санхүү -> Захиалагчид -> Захиалагчийн нэхэмжлэл цэсээр ороод үүсгэх товч дээр дарна. Нэхэмжлэл нь дараах төлвүүдээр шилжинэ.

  • Ноорог - Нэхэмжлэлийн мэдээлэл нь ноорог буюу ямар нэг тайлан тооцоонд нөлөөлөлгүй.

  • Нээлттэй - Ноорог нэхэмжлэлийг батласнаар Нээлттэй төлөвт шилжих бөгөөд батласны дараа дүн мэдээллийг засаж өөрчлөх боломжгүй. Нэхэмжлэл батлагдсанаар нэхэмжлэлийн мэдээлэл дээр үндэслэн шаардлагатай ажил гүйлгээг систем автоматаар бүртгэж батлана. Ингэснээр бүртгэгдсэн нэхэмжлэл нь санхүүгийн тайланд тусгагдана.

  • Төлсөн - Тухайн нэхэмжлэл бүрэн төлөгдсөн буюу ажил гүйлгээ нь гүйцээлт хийгдэж хаагдсан тохиолдолд төлсөн төлөвт шилжинэ.

Нэхэмжлэл бүртгэхдээ дараах мэдээллүүдийг оруулна.

 

Захиалагч - Авлага бүртгэх харилцагчаа сонгоно.
Журнал - Авлага бүртгэх журналаа сонгоно. Борлуулалт, борлуулалтын буцаалт гэсэн төрөлтэй журналуудаас сонгоно. Ихэнхдээ дээрх төрөл бүхий хоёр журнал компани бүр дээр тохируулагдсан байдаг.
Данс - Сонгосон харилцагч дээр тохируулагдсан авлагын данс автоматаар сонгогдох бөгөөд хүсвэл сольж өөрчилж болно.
Төлбөрийн нөхцөл - Тухайн авлага ямар хугацаанд төлөгдөх ёстойг тодорхойлох тохируулга. Төлбөрийн нөхцөлөөс хамаарч авлага төлөгдөх эцсийн хугацаа тодорхойлогдох бөгөөд төлбөрийн нөхцөл сонгосоноор хугацаа хэтэрсэн авлагыг хянах, шүүх, сануулга имэйл илгээх зэрэг боломж бүрдэнэ. (Төлбөрийн нөхцөл бүртгэх хэсгийг харна уу!)
Агуулах - Нэхэмжлэл нь аль агуулах буюу салбар нэгжид хамаарахыг сонгож өгнө.
Нэхэмжлэх огноо - Авлагын ажил гүйлгээ бүртгэх тайлангийн огноо.
Борлуулалтын ажилтан - Нэхэмжлэл бүртгэж буй хэрэглэгч.
Борлуулалтын баг - Хэрэв ямар нэг борлуулалтын үр дүнд нэхэмжлэл бүртгэж буй бол холбогдох борлуулалтын багийг сонгоно. Борлуулалтын багийн тайлан KPI тодорхойлоход ашиглагдана.
Валют - Компаны үндсэн валютын төрөл автоматаар сонгогдох бөгөөд хэрэв гадаад валютаар нэхэмжлэл бүртгэх бол валютын төрлийг сонгож тохируулна. Нэхэмжлэлээс үүсэх ажил гүйлгээнд нэхэмжлэлийн огноонд харгалзах системд бүртгэгдсэн валютын ханшаар хөрвүүлэгдэнэ.
Нэхэмжлэлийн мөр - Нэхэмжилж буй ажил үйлчилгээ, барааны жагсаалтыг оруулна.
         Бараа - Нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээ нь Odoo системийн барааны бүртгэлд бүртгэгдсэн байвал бүртгэлээс холбогдох барааг сонгоно.
         Тодорхойлолт - Нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээний нэр, тайлбар. Хэрэв бараа сонгосон бол энэ нүдэнд барааны нэр нь автоматаар бөглөгдөнө. Харин ямар нэг бүртгэлтэй бараа, үйлчилгээ сонгоогүй бол нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээний нэр, тайлбарыг энэ нүдэнд заавал бичиж өнгө. Хэрэв зардал шинжтэй нэхэмжлэл бүртгэж буй бол тайлан дээр тусах гүйлгээний утгыг бичиж өгнө.

         Данс - Авлагын дансны харьцах кредит дансыг сонгоно. Жишээ нь Борлуулалтын орлого
         Шинжилгээний данс - Зардал шинжтэй өглөгийн нэхэмжлэл бүртгэж буй үед зардлын ангилал бүхий шинжилгээний данс сонгоно. Бусад тохиолдолд хоосон орхино.
         Тоо хэмжээ - Нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээний тоо хэмжээ
         Хэмжих нэгж - Нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээний хэмжээг илэрхийлэх нэгж. Бараа үйлчилгээ сонгох үед барааны мэдээлэл дээр тохируулагдсан хэмжих нэгж автоматаар сонгогдоно.
         Нэгж үнэ - Нэхэмжилж буй бараа, ажил үйлчилгээний нэгжийн үнэ.
         Татварууд - Нэхэмжилж буй үнийн дүнд татвар шингэсэн эсэхээс хамааран шаардлагатай татварыг сонгож өгнө. Жишээ нь Борлуулалтын НӨАТ-г сонгохгүй  орхивол НӨАТ-ын өглөгийн бичилт үүсэхгүй.
         Дүн - Мөрийн татваргүй нийт дүн. Нэгж үнэ * Тоо хэмжээ - Ногдох татвар

Татваргүй дүн - Нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс татвар хассан дүн
Татвар - Нэхэмжлэлд тооцогдож буй нийт татварын дүн
Нийт - Нэхэмжлэлийн нийлбэр дүн буюу авлага үүсгэх нийт дүн


Нэхэмжлэлийн мэдээллийг оруулж дуусаад Хадгалах товч дээр дарахад татварын дүн тооцоологдоно. Тооцоолсон нийт татварын мэдээллийг Нэмэлт мэдээлэл хэсгээс харах боломжтой.


Нэхэмжлэлийн мэдээллийг хянаж дуусаад Батлах товч дээр дарна. Нэхэмжлэл Нээлттэй төлөвт шилжих бөгөөд холбогдох ажил гүйлгээ нь үүсч батлагдсан байна. Үүссэн ажил гүйлгээг харахын тулд нэхэмжлэлийн дэлгэцийн нэмэлт мэдээлэл хэсэгт байрлах Журналын бичилтүүд талбар дээр дарж ажил гүйлгээний дэлгэц рүү дамжин орох боломжтой.

Нэхэмжлэл бүртгэж буй харилцагчийн мэдээлэлд Зурвас болгон мэдэгдлийг имэйлдэх нэртэй талбар бий бөгөөд энэ талбарт бүх зурвасууд утгыг тохируулсан байвал нэхэмжлэл батлах үед тухайн харилцагч руу нэхэмжлэл бүртгэгдсэн тухай мэдээлэл автоматаар имэйл хэлбэрээр илгээгдэх болно.

Тухайн нэхэмжлэлийн мэдээллийг хэн нэгэнд имэйлээр мэдэгдэх бол Имэйлээр илгээх товч дээр дарж имэйл загвар бэлтгэж илгээх боломжтой.

 

Имэйлээр илгээх товч дээр дарснаар дараах цонх нээгдэх бөгөөд имэйлийн утга агуулгыг гүйцээж бэлтгээд хүлээн авагч хаягуудаа оруулаад Илгээх дарна.

Өглөгийн нэхэмжлэл бүртгэл

Ямар нэг харилцагч, байгууллага, хувь хүнд өгөх өглөг бүртгэхээр болвол Нийлүүлэгчийн нэхэмжлэл бүртгэнэ. Нэхэмжлэлийн төлөв, нэхэмжлэл дотор бүртгэх мэдээллийн бүтэц агуулга нь захиалагчийн буюу авлагын нэхэмжлэл бүртгэхтэй төстэй бөгөөд журнал болон дансны хувьд ялгаатай. Захиалагчийн нэхэмжлэл дээр борлуулалтын журнал сонгож харицлагчийн авлагын данс сонгож байсан бол нийлүүлэгчийн нэхэмжлэл бүртгэхдээ худалдан авалтын журнал сонгож харилцагчийн өглөгийн данс сонгох юм.

Худалдан авалтын модуль ашиглаж байгаа үед худалдан авалтын захиалга үүсгэж барааг агуулахад хүлээн авах үед Нийлүүлэгчийн нэхэмжлэл нь автоматаар бүртгэгдэнэ. Мөн худалдан авалтын захиалга дээр нэмэлт зардал бүртгэсэн байвал зардалтай холбоотой нэхэмжлэлүүд нь мөн автоматаар бүртгэгдэнэ.

Нийлүүлэгчийн нэхэмжлэлийн мөрүүдийг бүртгэхдээ данс талбарт бараа материал худалдан авч байгаа бол барааны материалын дансыг сонгоно. Зардал бүртгэж байгаа бол зардлын дансаа сонгож өгнө. Жишээ нь түрээсийн зардал, цахилгааны зардал, бичиг хэргийн зардал гэх мэт.

Хэрэв үндсэн хөрөнгө худалдан авч буй тохиолдолд өглөгийн нэхэмжлэл бүртгэхдээ нэхэмжлэлийн мөр дээр дараа тооцооны түр данс сонгож ашиглана. Улмаар үндсэн хөрөнгийн бүртгэл үүсгэхдээ тус дараа тооцооны дансаа кредит талын гүйлгээнд сонгож хааж өгнө.



Нэхэмжлэл төлөлт

Нэхэмжлэлийг төлөлт хийж хаах дараах 4н арга бий.

1. Нэхэмжлэлийн дэлгэц дээр төлбөр бүртгэх

Нэхэмжлэлийг бэлэн мөнгөөр болон банкаар төлөлт хийж буй үед энэ аргыг хэрэглэх боломжтой бөгөөд энэ нь борлуулалтын компаны худалдааны төлөөлөгч харилцагчаас бэлнээр, бэлэн бусаар борлуулалтын төлбөрөө цуглуулдаг тохиолдолд хэрэглэх нь зохимжтой. Борлуулалтын ажилтан бүрт харгалзах бэлэн мөнгөний болон банкны журнал бүртгэж тохируулсан байх ба тухайн журнал дээр дараах тохиргоог хийсэн байх шаардлагатай.

Журналын дэлгэц дээрх бусад төрлийн тохируулга гэсэгт байрлах Авлага цуглуулалт, Төлбөрийн төлөлт утгуудыг сонгож тохируулна. 

Төлбөр бүртгэх нэхэмжлэлийг нэхэмжлэлийн жагсаалтаас хайж олоод нэхэмжлэлийн мэдээллийг нээнэ. Улмаар Төлбөр бүртгэх товч дээр дарна.

 


 

Төлөлт хийх гэж буй нэхэмжлэлийг жагсаалтаас хайж олоод дэлгэрэнгүй мэдээллийг нээнэ. Улмаар Төлбөр төлөх товч дээр дарна. Төлөлт хийх цонхонд дараах зааврын дагуу мэдээллийг оруулна.

Төлбөрийн журнал - Нэхэмжлэл төлөлт хийхэд зориулж тохируулсан журналуудаас сонгоно.

Төлбөрийн дүн - Төлөлт хийж буй мөнгөн дүн, валютын төрлийг оруулна.

Төлбөрийн огноо - Төлөлт бүртгэж буй санхүүгийн огноо.

Тайлбар - Төлбөрийн ажил гүйлгээний тайлбар утга.

Төлбөрийн зөрүү - Хэрэв төлөлт хийж буй мөнгөн дүн нь нэхэмжлэлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс бага байвал төлбөрийн зөрүү дүн үүснэ. Зөрүү дүн үүссэн тохиолдолд зөрүүг хэрхэх талаар дараах сонголтуудаас сонгоно.                 

  • Нээлттэй үлдээх: Нэхэмжлэлийг дутуу төлөгдсөн хэвээр орхино. Нэхэмжлэл нээлттэй төлөвтэй хэвээр үлдэнэ.         

  • Бүрэн төлөгдсөн гэж үзэх: Нэхэмжлэл дутуу төлөгдсөн хэдий ч үлдэгдэл зөрүү дүн нь төлөгдөхгүй буюу ямар нэг дансанд бичиж хаах үед энэ утгыг сонгоно. Жишээ нь ханшийн зөрүүний үлдэгдэл байж болно.         Бүрэн төлөгдсөн гэж үзэх утгыг сонговол Зөрүүг бичих данс талбар нэмэгдэх бөгөөд энэ талбарт зөрүүг бичих дансыг сонгож өгнө.


Самбар нь саналуудыг харьцуулах, түлхүүр боломжийг онцлоход тохирсон сайн багаж юм. Бараануудыг харьцуулахдаа дотоод багануудыг ашигла.

2. Касс харилцахын бүртгэл дээр нэхэмжлэл импортлох

Касс харилцахын ордер дээр харилцагчаас орж ирж буй төлбөр төлөлтийг бүртгэх эсвэл касс харилцахаар нийлүүлэгчийн төлбөр төлөлт хийж мөнгө гаргах үед энэ аргыг хэрэглэнэ. Төлөлт хийх касс эсвэл харилцахын ордерийн дэлгэцийг нээж Нэхэмжлэл Импорт товч дээр дарна.

 

Нэхэмжлэл импортлох цонхонд төлөлт хийх нэхэмжлэлүүдээс цуглуулж сонгоод Импортлох товч дээр дарна. Сонгосон нэхэмжлэлийн тоогоор касс харилцахын гүйлгээний мөр автоматаар үүсэх бөгөөд гүйлгээ батлагдахад холбогдох ажил гүйлгээ үүсч нэхэмжлэлүүдтэй холбогдон төлөлт хийгдэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагын Мөнгөн хөрөнгийн бүртгэл хэсгээс уншина уу.

3. Нэхэмжлэлийг буцаалтын нэхэмжлэл, төлөлтийн бичилттэй холбож хаах

Нэхэмжлэл төлөлт бүхий ажил гүйлгээ бүртгэсэн хэдий ч үндсэн нэхэмжлэлтэй нь холболт хийгээгүй тохиолдолд холбогдох бичилтүүдийг нэхэмжлэлтэй холбож хаах боломжтой. Мөн хэрэв буцаалтын нэхэмжлэл үүссэн бөгөөд холболт хийгдээгүй байвал авлага өглөгийн нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй холбож болно. Ингэхийн тулд үндсэн нэхэмжлэлийн дэлгэцийг нээнэ.

 

Нэхэмжлэлийн дэлгэцийн баруун доод хэсэгт тухайн харилцагч, дансанд бүртгэгдсэн бөгөөд холболт хийх боломжтой эсрэг бичилтүүд жагсаж харагдана. Жагсаалт дахь Нэмэх холбоос дээр дарж нэхэмжлэлтэй холбоно. Холболт амжилттай хийгдвэл нэхэмжлэлийн Төлбөрийн үлдэгдэл багасах бөгөөд бүрэн төлөлт хийгдвэл төлбөрийн үлдэгдэл 0 болж нэхэмжлэлийн төлөв Төлсөн болно.

4. Журналын бичилтүүдийг холбож хаах

Нэхэмжлэлээс үүссэн ажил гүйлгээг төлөлт хийгдсэн ажил гүйлгээтэй холболт хийж нэхэмжлэл төлөлт хийх боломжтой.

Ингэхийн тулд Санхүү -> Удирдлага -> Журналын бичилтүүд цэсээр орж харилцагч, дансаар шүүлт хийнэ.


 

Журналын бичилтийн дэлгэц дээрээс харилцагчийн нэрээр шүүлт хийж Гүйцээгдээгүй бичилтүүдийг шүүж харна.

 

Тухайн харилцагч дээрх дебет, кредит гүйлгээнүүд харагдах бөгөөд тэдгээрээс хоорондоо хаалт хийгдэх хоёр бичилтийг сонгож чек хийгээд Үйлдэл -> Гүйлгээ тулгаж холбох сонголтыг сонгоно.




Журналын бичилтийн дэлгэц дээрээс харилцагчийн нэрээр шүүлт хийж Гүйцээгдээгүй бичилтүүдийг шүүж харна.

 

Гүйлгээ холбож тулгах цонх нээгдэхэд холболт хийж буй дүнг хянаж шалгаад Тулгалт хийх товч дээр дарна.

Хэрэв тулгалт хийж буй хоёр бичилтийн дүн нь таарахгүй байвал систем зөрүү дүнг тооцож харуулна. Энэ тохиолдолд дараах сонголтуудаас сонгож тулгана.

  • Зөрүүг хааж тулгах - Үүссэн зөрүү дүнг ямар нэг данс, журналд бүртгэж зөрүүг тааруулна. Улмаар нэхэмжлэл бүрэн төлөгдөж хаагдана.

  • Хэсэглэн тулгах - Үүссэн зөрүү дүн хэвээр үлдэх бөгөөд нэхэмжлэл буюу авлага өглөг бүрэн тулгагдахгүй буюу нээлттэй хэвээр үлдэнэ.

Хэрэв Зөрүүг хааж тулгах товч дээр дарвал дараах цонх руу шилжих бөгөөд зөрүү дүнг хааж бичих данс, журналыг сонгож өгөөд 

 

Тухайн зөрүү дүн юунаас болж үүсч буйгаас хамаарч зөрүүг бичих дансыг сонгоно. Жишээ нь валютын авлага өглөгийн төлөлт хийгдэхэд ханшийн зөрүү бүхий дүн үлдэж байвал зөрүү дүнг ханшийн тэгшитгэлийн олз, гарзын дансанд бүртгэвэл зохилтой.




.

Нэхэмжлэл буцаалт

Авлага өглөгийн нэхэмжлэлийн бүртгэлээс буцаалтын буюу эсрэг нэхэмжлэл үүсгэх боломжтой. Жишээ нь борлуулалтын буцаалт бүртгэгдэх үед авлагын буцаалтын нэхэмжлэл бүртгэж авлагыг бууруулах шаардлага гардаг. Энэ тохиолдолд үндсэн нэхэмжлэлийг хайж олоод нэхэмжлэлийн дэлгэцийн нээнэ. Нэхэмжлэл буцаах товч дээр дарна. Нэхэмжлэл буцаалтын цонх нээгдэхэд буцаалтын тохируулгыг хийнэ.

Санхүү - Тайлан - Нэхэмжлэл үлдэгдлийн шинжилгээ

Энэ тайлан бол авлага өглөгийн нэхэмжлэлийн төлөгдөөгүй үлдэгдлийг хянах тайлан юм. Санхүү -> Тайлан -> Нэхэмжлэл үлдэгдлийн шинжилгээ цэсээр орно.
















  • Тайлант хугацаа - Төлөгдөөгүй үлдэгдэлтэй нэхэмжлэлийг шүүх эхлэх дуусах огноог оруулна. Систем шүүлт хийхдээ нэхэмжлэл бүртгэгдсэн огноогоор шүүнэ. Хугацааны хувьд 1-3 сарын хугацаагаар шүүх нь зохимжтой. Харин 3-с дээш сарын хугацаагаар шүүх нь системд ачаалал өгөх асуудалтай.

  • Агуулах - Нэхэмжлэлүүдийг нь агуулах буюу салбар нэгжээр ялгаж шүүх боломжтой. Нэг удаад хэд хэдэн агуулах сонгож шүүх боломжтой.

  • Харилцагч - Нэхэмжлэлийн харилцагчаар шүүх боломжтой.

  • Данс - Нэхэмжлэлийн дансаар шүүх боломжтой.

  • Бүх нэхэмжлэл - Бүх агуулахын нэхэмжлэлийг шүүх үед энэ талбарыг сонгоно. Энэ талбарыг сонгож байгаа нөхцөлд Харилцагчын шүүлт хэсэгт заавал ямар нэг харилцагч сонгож өгөх хэрэгтэй.


Тайлангийн шүүлтийг тохируулж дуусаад Хүснэгт нээх товч дээр дарна. Ингэснээр төлөгдөөгүй нэхэмжлэлийн хүснэгт бүхий PIVOT дэлгэц нээгдэнэ.


  PIVOT дэлгэц нь Багана, Мөр, Хэмжүүр гэсэн 3н хэсгээс бүрдэнэ. PIVOT дэлгэцийг ашигласнаар хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан тайлангаа хялбар аргаар зохиомжилж авах боломж олгож байна. Нэхэмжлэл үлдэгдлийн шинжилгээ тайланг нээхэд салбар бүрийн нэхэмжлэлийн нийт дүн, татварын дүн, төлбөрийн үлдэгдэл гэсэн мэдээлүүдийг харилцагч бүрээр нь задалж харуулж буй нь энэ тайлангаас харж болох маш олон хувилбар боломжуудыг нэг нь юм. Бусад хувилбар боломжуудыг харахын тулд хэрэглэгч өөрөө PIVOT -оо өөрчлөн тохируулах юм.

  








Жишээ нь зураг дээрх хүснэгтийн эхний баганын эхний мөрөнд Дүн гэсэн үзүүлэлт байна. Дүн үзүүлэлтийн урд байрлах - тэмдэг дээр дарахад мөрүүд хураагдах бөгөөд тэмдэг нь + болж өөрчлөгдөнө. Улмаар + тэмдэг дээр дарахад тайлангийн мөрүүдийн байж болох сонголтууд гарч ирнэ.



 PIVOT дэлгэцээ тохируулж нээж хүссэн мэдээллээ харж чадаж байгаа бол түүнийгээ эксэл файлд хөрвүүлэн авах боломжтой. Ингэхийн тулд та Хэмжүүрүүд нэртэй цэнхэр өнгөтэй товчны баруун талд байрлах туслах товчуудаас ашиглаарай.

Санхүү - Тайлан - Харилцагчийн тайлан

Хэрэв та харилцагчийн авлага өглөгийн дансны үлдэгдэл, нөхцөл байдлыг харахыг хүсвэл Санхүү -> Тайлан -> Харицлагчийн тайлан цэсээр ороорой.












  • Тайлангийн төрөл - Тайланг товчоо, дэлгэрэнгүй гэсэн хоёр загвараас сонгож гаргах боломжтой. Дэлгэрэнгүй загвар нь тайлант хугацааны бүх ажил гүйлгээг тайланд тусгах бол товчоо загвар нь зөвхөн харилцагчийн дансны нийт дүнгүүдийг тусгана.

  • Харилцагч - Тайланг тухайлсан нэг харилцагчаар шүүж гаргах боломжтой. Дэлгэрэнгүй тайлан гаргах тохиолдолд заавал нэг харилцагч сонгох ёстой.

  • Хугацаа - Харилцагчийн гүйлгээг шүүх хугацааны муж оруулна

  • Дансны төрөл - Харилцагчийн гүйлгээг шүүхдээ авлага болон өглөгийн дансдыг төрлөөр нь ялгаж харах боломжтой.
        - Авлага
        - Өглөг
        - Авлага & Өглөг
        - Данс сонгох - Тухайлсан нэг дансны гүйлгээг шүүх боломжтой

  • Агуулах сонгох - Харилцагчийн гүйлгээг агуулах буюу салбар нэгжээр ялгаж шүүж харах боломжтой.

  • Агуулах харах - Харилцагчийн тайлан дээр тухайн гүйлгээнүүд ямар салбар нэгж дээрээс бүртгэгдсэн гэдгийг харах боломжтой.


Хэрэв точвоо загвараар тайлан гаргах бол дараах нэмэлт сонголтуудаас ашиглах боломжтой.

  • Гүйцээгдээгүй - Нэхэмжлэлүүдийн гүйцээгдээгүй буюу төлөгдөөгүй, төлөгдсөн ч холболт нь хийгдээгүй байдлаарх үлдэгдэлийг харах

  • Валютын дүн харах - Гүйлгээнүүдийн валютын дүнг харах боломжтой.

Дараа тооцооны данс хаах

Бараа материал, түүхий эд, үндсэн хөрөнгө худалдан авах зэрэг хэрэгцээ шаардлагаар худалдан авалтын ажилтан эсвэл нярав касс харилцахаас мөнгө гаргуулж авч яваад худалдан авалтаа хийдэг. Ингээд худалдан авалтаа хийсний дараа нягтлантайгаа тооцоо тулгаж нягтлан нь шаардлагатай санхүү бүртгэлийг хийнэ. Энэ процессийг ERP системд дараах дарааллаар хийнэ.

1. Худалдан авалтын ажилтан Хүний нөөц->Хүсэлтүүд->Төлбөрийн хүсэлт цэсээр орж хүсэлт үүсгэж илгээнэ. Төлбөрийн хүсэлт гэдгийг өөрөөр бэлэн мөнгий хүсэлт гэж ойлгож болно. Төлбөрийн хүсэлтээ үүсгээд илгээхэд системд тохируулсан шат дамжлагын дагуу хянагдаж зөвшөөрөл олгогдоно. Энэ талаар дэлгэрэнгүй Төлбөрийн хүсэлтийн гарын авлагаас харна уу.

2. Зөвшөөрөл олгогдсон төлбөрийн хүсэлт нь төлбөрийн хэлбэрээс хамааран касс эсвэл харилцахын бүртгэлд автоматаар гүйлгээ үүсэж бэлэн мөнгөний нягтлан эсвэл харилцах дансны нягтланд шилжиж ирнэ. Нягтлан ирсэн хүсэлтийн дагуу касс эсвэл харилцах дансанд зарлагын гүйлгээ бүртгэнэ.

Дт: Дараа тооцооны авлагын данс

    Кт: Мөнгөн хөрөнгийн данс

Касс, харилцахын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүйг гарын авлагаас харна уу.

3. Худалдан авалтын ажилтан бараа материалын худалдан авалтаа хийнэ. ERP системд худалдан авалтын захиалга бүртгэж батлаад бараа материалыг орлогод авахад нийлүүлэгчийн нэхэмжлэл автоматаар бүртгэгдэнэ. Хэрэв үндсэн хөрөнгө худалдан авч байгаа бол нийлүүлэгчийн нэхэмжлэл бүртгэнэ. Нэхэмжлэл бүртгэгдэхэд өглөгийн дансны бичилт үүснэ.

Дт: Бараа материал эсвэл Үндсэн хөрөнгийн данс

Дт: НӨАТ авлагын данс

    Кт: Бэлтгэн нийлүүлэгчийн өглөгийн данс

Худалдан авалт болон үндсэн хөрөнгийн талаар гарын авлагаас харна уу.

4. Ингээд худалдан авалтын ажилтан Хүний нөөц->Хүсэлтүүд->Төлбөрийн хүсэлт цэсээр ороод өөрийн үүсгэсэн бөгөөд зөвшөөрөгдсөн байгаа төлбөрийн хүсэлтийн мэдээлэл бүхий дэлгэцэнд /Зураг 1/ Тулгалт хийх товчийг дарж /Зураг 2/ өөрийн худалдан авалттай холбоотой нэхэмжлэхийг сонгож холбох замаар өөртэй нь холбоотой дараа тооцооны дансны дүнгээр өглөгийн нэхэмжлэлүүдийг хааж тооцоогоо дуусгана.

Зураг 1








Дууссан төлөвтэй төлбөрийн хүсэлт рүүгээ орно.
 















Тулгалт хийх товч дарахад дараах дэлгэц харагдана. /Зураг 3/

Зураг 3














  • Огноо Тулгалт хийж буй огноо

  • Тооцооны үлдэгдэл Нийт хаах ёстой дүнгээс тулгалт хийгдэж хаасан дүнгийн зөрүү

  • Тулгалт хийх нэхэмжлэх Нэхэмжлэхээ сонгоно

  • Нэхэмжлэхийн үлдсэн дүн Тухайн нэхэмжлэхээс төлөгдөөгүй үлдсэн дүнг харуулна

  • Тулгалт хийх дүн Энэ нэхэмжлэхээс хаах дүнгээ оруулна

Тулгалт хийх товч дарж төлбөрийн хүсэлтийн мэдээлэлд нэхэмжлэлээ холбох үед дараах бичилт бүртгэгдэнэ.

Дт: Бэлтгэн нийлүүлэгчийн өглөгийн данс

    Кт: Дараа тооцооны авлагын данс

Тулгалт хийгдсэн дүнгүүд Тулгалт хийсэн түүх хэсэгт харагдана. /Зураг 4/

Зураг 4

   

 

Санхүүгийн тайлан

Гүйлгээ баланс тайлан

Гүйлгээ баланс тайлан нь Санхүүгийн модулын Тайлан цэсэнд байрших бөгөөд гүйлгээ баланс цэсрүү орход дараах зурагт харуулсан дэлгэц гарч ирнэ. Санхүү -> Тайлан -> Гүйлгээ баланс

Гарч ирсэн дэлгэцэнд байгаа Гүйлгээний төрөл, Эхлэх огноо, Дуусах огноо зэрийг сонгож оруулан Хэвлэх эсвэл Экспорт цэс дээр дарсанаар гүйлгээ баланс тайлан боловсруулагдан гарч ирнэ. 


 

Гүйлгээ баланс тайланд санхүүгийн бүхий л дансдын тайлант хугацаанд хийгдсэн нийт Дебет, кредит дүнгүүдийг харуулдаг.

Орлого үр дүнгийн тайлан

Орлого үр дүнгийн тайлан нь Санхүү модулын Тайлан цэсэнд байрших бөгөөд Санхүүгийн СТ-2 тайлан юм. Орлого үр дүнгийн тайлан дээр санхүүгийн мод сонгодог бөгөөд сонгосон санхүүгийн модонд харгалзах дансны гүйлгээг мод хэлбэрээр харуулана. Сангийн яамны стандартаар гардаг тайлан.  

Орлого үр дүнгийн тайланг сар сараар нь багана болгон харах боломжтой бөгөөд сараар гэсэн сонголтыг сонгосоноор тайлант хугацаанд хамрагдах саруудаар багана болгоно харах боломжтой юм.

Доорх зурагт харуулсан дэлгэц дээрх Хэрэглэх гүйлгээ, Дансны мод, Сараар, Эхлэх огноо, Дуусах огноо гэсэн утгуудыг бөглөөд Хэвлэх эсвэл Экспорт товч дарсанаар орлого үр дүнгийн тайлан боловсруулагдан гарч ирнэ.

Хэрэглэх гүйлгээ: Санхүүгийн гүйлгээнд Батлагдсан болон Ноорог гэсэн хоёр төлөв байдаг бөгөөд санхүүгийн гүйлгээний төлөвөөр шүүх шүүлтүүр юм.

 

Аналитик цоорхой шалгах тайлан

Аналитик цоорхой шалгалт тайлан нь Санхүү модулын Тайлан цэсэнд байршиг бөгөөд санхүүгийн гүйлгээн дээр сонгох ёстой шинжилгээний дансны бичилт хийгдсэн эсэхийг шалгадаг тайлан юм.

Мөнгөн хөрөнгийн данс дээр сонгох ёстой мөнгөн гүйлгээний данс сонгогдоогүй болон илүү сонгогдсон санхүүгийн гүйлгээ болон шинэжилгээний дансны гүйлгээний зөрүүл орж илэрүүлэх зорилгоор ашиглах юм.

 


Зүг чиг - талбарт дараах 2 сонголт байна.

  1. Аналитик данс -> Санхүүгийн данс /Энэ сонголт нь тайлан дээр аналитик данс сонгох бөгөөд тухайн сонгосон аналитик данс дээрх аналитик бичилттэй холбоотой болон холбоогүй санхүүгийн дансны бичилт байгаа эсэхийг олж илэрхүүлэх юм/

  2. Санхүүгийн данс -> Аналитик данс /Энэ сонголт нь тайлангийн дэлгэц дээр санхүүгийн данс сонгох бөгөөд сонгосон санхүүгийн дансан дээр хийгдсэн санхүүгийн гүйлгээн дээр аналитик данс сонгосон болон сонгоогүй санхүүгийн гүйлгээний бичилтийг бүлэглэн харуулдаг бөгөөд санхүүгийн данс дээр сонгоогүй болон илүү сонгож аналитик бичилт хийсэн гүйлгээг олж илэрүүлэх юм.

Аналитик шүүлт - Санхүүгийн данс -> Аналитик данс гэсэн зүг чиг сонгосон үед сонгох бөгөө Аналитик данс дээр Мөнгөн гүйлгээ болон P&L(Зардлын данс) гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд Аналитик дансныг төрлөөр нь шүүж харах шүүлтүүр нэмж байгаа юм.

Санхүүгийн данс - Санхүүгийн данс сонгоно

Аналитик данс - Аналитик данс сонгоно


.