Санхүүгийн тайлангууд
-
Борлуулалт худалдан авалтын журнал
-
Харилцагчийн тайлан
-
Ерөнхий дэвтэр
-
Ерөнхий журнал
-
Санхүү байдлын тайлан
-
Өмчийн өөрчлөлтийн тайлан
-
Салбарын орлого үр дүнгийн тайлан
Гүйлгээ баланс тайлан
Гүйлгээ баланс тайлан нь Санхүүгийн модулын Тайлан цэсэнд байрших бөгөөд гүйлгээ баланс цэсрүү орход дараах зурагт харуулсан дэлгэц гарч ирнэ. Гарч ирсэн дэлгэцэнд байгаа Гүйлгээний төрөл, Эхлэх огноо, Дуусах огноо зэрийг сонгож оруулан Хэвлэх эсвэл Экспорт цэс дээр дарсанаар гүйлгээ баланс тайлан боловсруулагдан гарч ирнэ.
Гүйлгээ баланс тайлан
Орлого үр дүнгийн тайлан
Орлого үр дүнгийн тайлан нь Санхүү модулын Тайлан цэсэнд байрших бөгөөд Санхүүгийн СТ-2 тайлан юм. Орлого үр дүнгийн тайлан дээр санхүүгийн мод сонгодог бөгөөд сонгосон санхүүгийн модонд харгалзах дансны гүйлгээг мод хэлбэрээр харуулана. Сангийн яамны стандартаар гардаг тайлан.
Орлого үр дүнгийн тайланг сар сараар нь багана болгон харах боломжтой бөгөөд сараар гэсэн сонголтыг сонгосоноор тайлант хугацаанд хамрагдах саруудаар багана болгоно харах боломжтой юм.
Доорх зурагт харуулсан дэлгэц дээрх Хэрэглэх гүйлгээ, Дансны мод, Сараар, Эхлэх огноо, Дуусах огноо гэсэн утгуудыг бөглөөд Хэвлэх эсвэл Экспорт товч дарсанаар орлого үр дүнгийн тайлан боловсруулагдан гарч ирнэ.
Хэрэглэх гүйлгээ: Санхүүгийн гүйлгээнд Батлагдсан болон Ноорог гэсэн хоёр төлөв байдаг бөгөөд санхүүгийн гүйлгээний төлөвөөр шүүх шүүлтүүр юм.
Орлого үр дүнгийн тайлан
Аналитик цоорхой шалгалт
Аналитик цоорхой шалгалт тайлан нь Санхүү модулын Тайлан цэсэнд байршиг бөгөөд санхүүгийн гүйлгээн дээр сонгох ёстой шинжилгээний дансны бичилт хийгдсэн эсэхийг шалгадаг тайлан юм.
Мөнгөн хөрөнгийн данс дээр сонгох ёстой мөнгөн гүйлгээний данс сонгогдоогүй болон илүү сонгогдсон санхүүгийн гүйлгээ болон шинэжилгээний дансны гүйлгээний зөрүүл орж илэрүүлэх зорилгоор ашиглах юм.
Аналитик цоорхой шалгалт
Зүг чиг - талбарт дараах 2 сонголт байна.
-
Аналитик данс -> Санхүүгийн данс /Энэ сонголт нь тайлан дээр аналитик данс сонгох бөгөөд тухайн сонгосон аналитик данс дээрх аналитик бичилттэй холбоотой болон холбоогүй санхүүгийн дансны бичилт байгаа эсэхийг олж илэрхүүлэх юм/
-
Санхүүгийн данс -> Аналитик данс /Энэ сонголт нь тайлангийн дэлгэц дээр санхүүгийн данс сонгох бөгөөд сонгосон санхүүгийн дансан дээр хийгдсэн санхүүгийн гүйлгээн дээр аналитик данс сонгосон болон сонгоогүй санхүүгийн гүйлгээний бичилтийг бүлэглэн харуулдаг бөгөөд санхүүгийн данс дээр сонгоогүй болон илүү сонгож аналитик бичилт хийсэн гүйлгээг олж илэрүүлэх юм.
Аналитик шүүлт - Санхүүгийн данс -> Аналитик данс гэсэн зүг чиг сонгосон үед сонгох бөгөө Аналитик данс дээр Мөнгөн гүйлгээ болон P&L(Зардлын данс) гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд Аналитик дансныг төрлөөр нь шүүж харах шүүлтүүр нэмж байгаа юм.
Санхүүгийн данс - Санхүүгийн данс сонгоно
Аналитик данс - Аналитик данс сонгоно
Мөнгөн гүйлгээний тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан нь Санхүүгийн модулын Тайлан цэсэнд байрших бөгөөд шинжилгээний дансны модоор гардаг тайлан юм. Сангийн яамны стандартаар гардаг тайлан
Дээрх зураг дээр байгаа дэлгэцийн Дансны мод хэсэгээс Мөнгөн гүйлгээний данс болон Зардлын дансны мод сонгож тайлант хугацаа өгсөнөөр мөнгө гүйлгээний тайлан гарна.