Хянах самбар
Хүний нөөц -> Хянах самбар
Хянах самбар дээр хүний нөөцийн анализ ерөнхий мэдээллүүд тохируулагдсан шүүлтүүрээр харагдана. Дараах мэдээллүүд багтана.
- Нийт ажилтнуудын тоо /Одоо байгаа хугацаагаар идэвхтэй ажилчдын нийт тоог харуулна./
- Насны бүлгээр /Одоо байгаа хугацаагаар идэвхтэй ажилчдын насны бүлгээр нь нийт тоо болон хувийг харуулна./
- Ажилд орсон ажилтнууд /Хянах самбарын тохиргоо дээрх эхлэх дуусах хугацааны шүүлтүүрээр тухайн хугацаанд ажилд орсон ажилчдын тоог хэлтэс алба нэгжээр харуулна./
- Орон тоо дүүргэлт /Хянах самбарын тохиргоо дээрх эхлэх дуусах хугацааны шүүлтүүрээр тухайн хугацаанд хамаарах ажлын байрны төлөвлөгөө(Орон тоо)-ны тоог ажилчдын тоотой харьцуулж хэлтэс алба нэгжээр харуулна./
- Дундаж нас, Моност ажилласан жил /Компаний нийт идэвхтэй ажилчдын дундаж нас болон Компани-д орсоноос хойш ажилласан жилийн(завсардсан сар хасагдана) дундажийг харуулна./
- Хүйсийн харьцаа /Одоо байгаа хугацаагаар идэвхтэй ажилчдын хүйсийн харьцааг тоо болон хувиар харуулна./
- Ажлаас гарсан ажилтнууд /Хянах самбарын тохиргоо дээрх эхлэх дуусах хугацааны шүүлтүүрээр тухайн хугацаанд ажлаас гарсан ажилчдын тоог хэлтэс алба нэгжээр харуулна./
- Боловсролын түвшин /Одоо байгаа хугацаагаар идэвхтэй ажилчдын боловсролын түвшинг тоо болон хувиар харуулна./
- Хүний нөөцийн эргэц /Одоо байгаа хугацаагаар оролт, гаралт, тогтворжилт, Зайлшгүй эргэлт, Тогтворгүй байдлын коэффициентын хувиудыг хүснэгтээр харуулна./
- Шинэ ажилчид /Хянах самбарын тохиргоо дээрх Шинэ ажилчид өдрөөс өмнөх талбарын шүүлтүүрээр одоо байгаа хугацаанаас тухайн өдрөөс өмнөх хугацаанд шинээр ажилд орсон ажилчдыг харуулна./
Хянах самбар зураг.
Хүний нөөц -> Тайлан -> Хянах самбар
Хянах самбар дээрх харагдаж буй мэдээллүүдийг тус бүрээр харагдацын сонголт болон хугацааны шүүлтүүрээр харахад ашиглагдана.
Хүний нөөц -> Тохиргоо -> Хянах самбар тохиргоо -> Хянах самбар
Хянах самбар тохиргоо хэсэгт Хүний нөөцийн хянах самбарын харагдах огноо болон шүүлтүүрийг тохируулна.
Шинэ ажилчид өдрөөс өмнөх: Шинэ ажилчид мэдээллийн шүүлтүүр.
Эхлэх Огноо: Ажилд орсон ажилтнууд, Ажлаас гарсан ажилтнууд, Орон тоо дүүргэлтийн мэдээллийн шүүлтүүр.
Дуусах Огноо: Ажилд орсон ажилтнууд, Ажлаас гарсан ажилтнууд, Орон тоо дүүргэлтийн мэдээллийн шүүлтүүр.
Амралт, чөлөөний төрөл: Амралт, чөлөөтэй ажилчид дээр ямар төрөлтэй амралт чөлөөнүүд харагдах төрлүүдыг сонгоно.