Сургалт
Хүний нөөц -> Сургалт -> Сургалт
Хүний нөөцийн менежер Сургалттай холбоотой мэдээллийг Сургалтын бүртгэлээр оруулна.
- Сургалтын бүртгэлээ оруулж дуусаад батлах товч дарахад сургалтан дээр бүртгэгдсэн ажилтны ажлын мэйлрүү сургалтанд хамрагдах талаар мэдэгдэл мэйл хүргэгдэнэ.
- Сургалт хэзээ болох хугацаанаас хамаараад сургалт болохын нэг өдрийн өмнө мэдэгдэл мэйл автоматаар сургалтан дээр ажилтнуудад хүргэгдэнэ.
Сургалтын бүртгэлээр доорх мэдээллүүдийг бүртгэж оруулна.
Бүртгэлийн дугаар - сургалтын бүртгэл батлахад автоматаар бөглөгдөж орно. Бүртгэлийн дугаарын бүтэц нь (Он.Ангилалтын код.4 оронтой дараалалсан тоо) бүрдэнэ.
Сургалтын сэдэв - Сургалтын сэдэвийн товч агуулга оруулна.
Хэзээ - Сургалт болох огноо цагийг оруулна.
Ангилал - Сургалтын ангилалыг сонгоно. Ангилал бүртгэхэд Код болон Ангилалын нэр тайлбар оруулна.
Үргэлжлэх хугацаа - Сургалтын үргэлжлэх хугацааны тайлбар оруулна.
Хамрагдсан А/ тоо - Сургалтанд хамрагдах ажилтны тоог оруулна.
Хамрагдсан Хүн цаг - Хамрагдсан хүн цагийн тайлбар оруулна.
Сургалтын зардал /нэг хүн/ - Нэг хүнд ноогдох сургалтын зардалыг оруулна.
Сургалтын зардал /нийт/ - Сургалтын нийт зардалыг оруулна.
Ирц бүрдэлт - Ажилтны сургалт дээрх нийт ажилтны Суусан эсэх сонголтоос хамаарч автоматаар хувь тооцож харуулна.
Сургалтын үнэлгээ - Ажилтны сургалт дээрх нийт ажилтны Үнэлгээнээс хамаарч автоматаар хувь тооцож харуулна.
Хүний нөөц -> Сургалт -> Ажилтны сургалт
Ажилтан Ажилтны сургалт цэсээр орж өөрт оноогдсон сургалтуудаа орж харна.
Сургалт - Ажилтны суух сургалт сонгогдсон байна. Сургалт дээрээ дарж орж сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.
Ажилтан - Сургалт дээр бүртгэгдсэн ажилтан сонгогдсон байна.
Үнэлгээ - Сургалтын үнэлгээг одоор сонгож оруулна.
Суусан эсэх - Суусан эсэх сонголтыг оруулна.