Улаан баримт засах

Тухайн өдрийн сэшнээ хаах /сэшний гарын авлага унших бол/ үед борлуулалт татагдаж агуулахын баримтууд үүснэ. Агуулах дээр борлуулагдсан барааны үлдэгдэл шалгаад үлдэгдэл хүрсэн барааг агуулахаас гаргаад үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа бараанууд улаан баримтруу оруулдаг. Улаан баримтны бараануудыг ижил үнэтэй бараагаар сольж өөр бараа гаргаж болно. Эсвэл бараагаа орлогдож авсны дараа гаргаж болно.

 Хаагдсан сэшн рүү ороход агуулахын баримт гэсэн талбар дээр хэдэн агуулахын баримт үүссэн  нь харагдах ба тухайн талбар дээр дараад ороход дууссан болон бэлэн болохыг хүлээж буй төлөвтэй улаан баримт харагдана.Мөн тухайн өдөр пос ордероос буцаалт хийсэн бол агуулахын орлогын баримт үүсэх бөгөөд тухайн баримт нь автоматаар дуусаж буцаалт нь орлого болно.

Odoo image and text block


Odoo image and text block

Бараа солих

Odoo CMS - a big picture Улаан баримтад орсон бараагаа орлого авсаны дараа  нөөц шалгах  товч дээр дарахад агуулахын нөөцөө шалгаад үлдэгдэл хүрч байвал агуулахын баримт  дуусгах  гэсэн товч гарч ирнэ. Харин нөөц хүрэхгүй байвал нөөц шалгах гэсэн товч хэвээрээ харагдана. 
Тухайн бараагаа өөр бараагаар сольж гаргахдаа  Бараа солих  товч дээр дарахад доорх зурагт үзүүлсэн Бараа хооронд шилжүүлэх гэсэн цонх гарч ирнэ. Шинэ бараа талбарт сольж гаргах бараагаа оруулна. Тоо хэмжээ, Худалдах үнэ талбарууд засагдахгүй бөгөөд шинэ бараагаа оруулахад оруулсан барааны худалдах үнийг автоматаар харуулна. 
Сольж гаргах бараагаа оруулсан бол өөрчлөөд хадгалах дээр дарна. 

Odoo CMS - a big picture

Odoo image and text block

 Ингэснээр агуулахын баримт руугаа орох бөгөөд агуулахын баримт дээрээ ажиллагаанууд талбар дээр барааны үлдэгдэлтэй сери дугаараа оруулаад сонгоод баримтаа дуусгана.