Нэмэлт зардал гэдэг нь тухайн худалдан авалтын мөрүүдэд /барааны өртөг үнэ/ шингэх боломжгүй тээврийн зардал, импортын нөат, гаалийн татвар гэх мэт зардлуудыг хэлдэг. Эдгээр зардлыг барааны тоо ширхэг, үнийн дүн, эзэлхүүн зэрэгт суурилан хэрхэн хувиарлах аргыг хүргэж байна.
Худалдан авалт дотор Бараанууд, Хүргэлтүүд болон Нэхэмжлэлүүд, Нэмэлт зардал гэсэн табуудын Нэмэлт зардал гэсэн таб дотор байрлана.
Нэмэлт зардалруу орсоны дараа зүйл нэмэх товчийг дарснаар доорхи дэлгэц нээгдэнэ.
- Зардлын зүйл: Ямар төрлийн зардал шивж байгаагаас шалтгаалаад уг талбарыг бөглөнө. Нэг худалдан авалтын захиалга дээр хэдэн ч зардлын зүйл нэмэж болно. Уг зардлуудыг системд эхэлж бүртгэж өгөх ёстой ба доорхи зардлаас өөр зардал ашиглана гэж үзвэл нэмэж болно.
- Тээврийн үнэ: Тухайн худалдан авалттай холбоотой тээврийн зардал.
- Импортын НӨАТ: Тухайн худалдан авалттай холбоотой импортын нөат.
- Гаалийн татвар: Тухайн худалдан авалттай холбоотой гаалийн татвар.
- Бусад зардал: Тухайн худалдан авалттай холбоотой эдгээрээс бусад зардлыг хэлнэ.
- Шатахуун: Тухайн худалдан авалттай холбоотой шатахууны зардал.
- Дүн: Зардлын үнийн дүнг бичнэ.
- Данс: Харьцах дансыг сонгож өгнө.
- Шинжилгээнээ данс: Аналитик бүртгэл ашиглах үед хэрэглэнэ.
- Хувиарлах арга: Захиалгын мөрд шивэгдсэн бараануудад зардлыг хэрхэн хувиарлах шийднэ. Зардлын зүйл дээр сонгосон хувиарлах арга автоматаар сонгогдоно. Хэрэглэгч тухайн аргыг сольж болно.
- Тэнцүү: Захиалгын мөр бүрт шивсэн үнийн дүнг тэнцүү хувиарлана. Барааны нэгж өртөгт нөлөөлнө.
- Тоо хэмжээгээр: Захиалгын мөр бүрийн тоо ширхэгт нь суурилан хувиарлана. Барааны нэгж өртөгт нөлөөлнө.
- Мөрийн үнийн дүнд: Захиалгын мөрүүд дэхи барааны нийт үнийн дүнд суурилан хувиарлана. Барааны нэгж өртөгт нөлөөлнө.
- Жингээр: Захиалгын мөрүүд дэхи бараа бүрийн мэдээлэл дээр бүртгэгдсэн жинд нь суурилаж хувиарлана. Барааны нэгж өртөгт нөлөөлнө.
- Эзлэхүүнээр: Захиалгын мөрүүд дэхи бараа бүрийн мэдээлэл дээр бүртгэгдсэн эзлэхүүнд нь суурилаж хувиарлана. Барааны нэгж өртөгт нөлөөлнө.
- Хувиарлахгүй: Уг сонголтыг сонгосноор барааны өртөг үнэд нөлөөлөхгүй нэмэлт зардал бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл барааны нэгж өртөгт нөлөөлөхгүй.
- Холбогдох харилцагч: Тухайн нэмэлт зардалыг авч буй харилцагчийн сонгож өгнө.
- Холбогдох харилцагчийн данс: Тухайн харилцагчийн дансыг сонгоно. Харилцагчийн мэдээлэл дээр данс нь байвал автоматаар бөглөгдөнө.
- Нэр: Тайлан болон бусад зүйлс дээр ашиглагдах нэрийг гараар бичнэ.
- Тэмдэглэл: Нэмэлт мэдээлэл бичих бол уг талбарт дэлгэрэнгүй мэдээлэл бичнэ.
- Нэхэмжлэх огноо: Нэхэмжлэл үүсэх огноог оруулж өгч болно.
- Нэхэмжлэл: Холбоотой нэхэмжлэлийн дугаар. Систем автоматаар бөглөнө.
- Өртөг хувиарлалтын мөр: Тухайн зардал хувиарлагдсан мөрүүдийн мэдээллийг агуулна.
- Зардал хуваарилах бараанууд: Худалдан авалтын захиалгад байгаа нийт бараанд уг зардлыг хувиарлахгүй хэд хэдэн барааг сонгон хувиарлахдаа уг талбарт тухайн бараануудаа сонгож өгнө.
Нэмэлт зардлуудыг оруулж дууссаны дараа Зардлуудаа хувиарлаад, өртгөө харна.
Зардал хувиарлах: Уг товч нь бүртгэгдсэн нэмэлт зардлуудын бичилтийг хийнэ. Өөрөөр хэлбэл уг товчийг дараагүй үед нэмэлт зардалд бүртгэгдсэн зардлууд хувиарлагдаагүй байна гэсэн үг.
Өртөг хэвлэх: Зардал хувиарлах товчийг дарж өртгийг шинчилсэний дараа уг товчийг дарж өртгөө хэвлэж авна. Ямар нэг асуудалтай бол нэмэлт зардал дотор бичигдсэн зардлуудаа засаад дахин зардал хувиарлах товчийг дарж өртгийг зөв болгоно.
Тухайн худалдан авалт ямар нэг асуудалгүй бол захиалга батлах товчийг дарж агуулахын баримтыг үүсгэж, агуулахад орлого авах үйл ажиллагааг эхлэнэ. Захиалгыг баталсаны дараа уг худалдан авалт худалдан авах захиалга төлөвт шилжсэн байна.
Товч:
Өртөг батлах:
Тусгай эрх бүний хүнд энэ товч харагдана. Уг товчийг дарснаас худалдан авалтын өртөг батлагдаж нэмэлт зардлуудыг засварлах боломжгүй болно.
Бараа хүлээж авах: Тухайн худалдан авалтаас үүссэн агуулахын баримтуудлуу дамжин орно.
Цуцлах: Тухайн худалдан авалтыг буруу буюу орлого авахгүй гэж үзвэл цуцлаж болно.
Түгжих: Холбоотой агуулахын баримт, нэхэмжлэл бүгд дууссаны дараа
уг товч ажиллаж захиалгыг дууссан төлөвт шилжүүлнэ.
Уг худалдан авалттай холбоотой агуулахын баримт, нэхэмжлэлрүү дэлгэцний баруун дээд буланд байгаа товчнууд дээр даран шууд дамжин орох боломжтой. Агуулахын баримтыг хэрхэн орлого авах, нэхэмжлэлийг хэрхэн удирдах талаар агуулахын гарын авлага, санхүүгийн гарын авлагаас уншина уу.